2024 оны долдугаар сарын 22-ны өдөр болох зарим үйл явдал:
-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт үргэлжилж байна.
-Морин хуурын олон улсын VII наадам (шалгаруулалт) Өмнөговь аймагт болж байна.
-Чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
-Өвөрхангай аймгийн Хужирт сумын Тээлийн амд: “Монгол эсгий урлалын баяр” болно.
-ОХУ-ын Санкт-Петербург хотод: Олон улсын дуурийн дуулаачдын XV уралдаан эхэллээ. Сонгодог хөгжмийн дэлхийн нэр хүндтэй уг уралдаанд Монгол Улсаас Х.Мөнхтүвшин, Б.Мөрөн, Б.Номин нарын дуучид оролцож байна. Елена Образцовагийн нэрэмжит уралдаан энэ сарын 27-н хүртэл үргэлжилнэ.
-Монголын Театрын музейд: БНСУ-ын 40 орчим мэргэжлийн гэрэл зурагчдын хамтарсан УЛААНБААТАР ХОТЫН ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН нээгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна