2024 оны долдугаар сарын 15-ны өдөр болох зарим үйл явдал:
10:00-12:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Колумбын Их сургуулийн профессор Жеффри Сакс тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ.
-Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумдын 100 жилийн болж байна.
Спорт:
18:00 цагт: "Степ Арена"-д: “Торгоны зам-2024” олон улсын авторалли уралдаанд оролцогч тамирчид Улаанбаатар хотод барианд орно. Олон улсын автораллид оролцогчдод зориулсан үйл ажиллагаа болно. 31 орны тамирчид ирж байна.
-Цахим CS2 (Counter Strike 2)-ын лигүүдийн "ESL Pro League"-ын эрх олгодог ESL Challenger League-ын Азийн бүсийн 48 дахь тэмцээн эхэлнэ. Тэмцээнд Монголын 6 баг оролцоно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна