Ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1962 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төрсөн билээ.
Тэрбээр 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэртээ олон удаа хутгалуулж, харамсалтайгаар амь насаа алдсан. Хэргийг мөрдөн шалгах хүрээнд 1998 оны аравдугаар сарын 2-ноос хойш цагдаа, тагнуул, бусад байгууллагаас хамтарсан ажлын хэсэг хэд хэдэн удаа шинэчлэн байгуулагдаж, маш өргөн хүрээтэй шалгасан ч аллагын хэргийн үнэн мөн нь өдийг болтол олдоогүй байгаа юм.
Хэрэг үйлдэгдэх үед дэргэд нь байсан гэрч болох С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булган 26 жилийн турш хэвлэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаагүй. Харин өнөөдөр С.Зоригийн төрсөн өдрөөр Б.Булганы өгсөн ярилцлага олон хэвлэлээр цацагдахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна