Богдхан уулын Жаргалантын аманд наймдугаар сарын 4-ний өдөр тарвага буудаж алаад зугтсан Тоёота ланд 200 маркийн машинтай этгээдийг цагдаагийн байгууллага олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э. Цогбадралын өгсөн үүрэг даалгаврын дагуу тарваганы дош шалгах ажиллагаа тус ууланд хийж байгаа аж. Байгаль хамгаалагч Э.Олзвой, идэвхтэн байгаль хамгаалагч н.Мэгддоржын хамт Түргэний аманд эргүүл хийх явцад тарваганд урхи тавьсан байсныг хураан авч устгажээ. Дош шалгах ажиллагааг Богдхан уулын бүх амаар үргэлжлэн хийнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна