Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн /2025.08.12/ байдлаар 13284 болсон талаар ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээрээс эдгэрсэн 13203, гэрээр 24, эмнэлэгт 47, нас баралт 10 байна. Мөн хавьтал 96710 байгаа юм. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 47 хүний биеийн байдлын хувьд хөнгөн 10, дунд 35, хүнд 2 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна