Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт төрийн албаны реформыг ажлын гүйцэтгэлээс эхлэх талаар өөрийн цахим хуудастаа бичжээ.
С.Бямбацогт "Төрийн албаны реформ ажлын гүйцэтгэлээс эхэлнэ
Ажлаа хийж, иргэддээ үйлчилж чадсан нь урамшуулал авдаг, харин ажил хийдүүлж хүнд суртал гаргадагт нь хариуцлага тооцдог өөрчлөлтийг Төрийн албаны хуулийн шинэчэлэлээр зохицуулна.
Хуулийн энэ шинэчлэлээс өмнө хийж болох ажил бол гүйцэтгэлийн төлөвлөгөөг ил болгох явдал. Ирэх 7 хоног гэхэд хэн гээч төрийн албан хаагч ажилдаа ямархуу үнэлгээ авч вэ гэдгийг иргэд ил тод мэдэх боломжтой болно. Ээлтэй засаг- Нээлттэй төр" гэжээ.
11 яам, 16 агентлагаас ирүүлсэн 2024 он, 2025 оны эхний хагас жилийн үнэлгээ, урамшуулалтай холбоотой мэдээллийг нэгтгэн үзэхэд төрийн албан хаагчдын үнэлгээний дундаж 98,7 хувьтай байна. Төрийн албан хаагчид гүйцэтгэлийн үнэлгээгээр маш сайн-А, хангалттай-В үнэлгээ авдаг ч иргэдийн 60-аас илүү хувь нь төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун бус байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна