Жил бүрийн наймдугаар сард их, дээд сургуулийн элсэлт, бүртгэлтэй холбоотой орон нутгаас Улаанбаатар хотыг зорих оюутан залуусын хөдөлгөөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн "байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр иргэдийг хохироосон залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.
Өнгөрсөн оны наймдугаар сард “Орон сууц түрээсэлнэ”, “Хажуу өрөө түрээсэлнэ” гэх түрээсийн залилангийн нийт 62 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагджээ. Үүнээс: “Байр түрээслүүлнэ” гэх нэрийдлээр урьдчилгаа мөнгө авч залилсан 39 тохиолдол бүртгэгджээ.
Иймд иргэд та бүхэн:
Байр түрээсийн төлбөрөө урьдчилж шилжүүлэхгүй байх,
Түрээсийн гэрээг заавал нотариатаар баталгаажуулах,
Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ болон өмчлөх эрхийн лавлагааг нягтлах шаардлагатайг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж тодорхойгүй зар, мэдээллүүдийн бодит эсэхийг шалгах, сэжигтэй санагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна