АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах уулзалт наймдугаар сарын 15-нд Аляскад болно гэж мэдэгджээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков Москва, Вашингтон хоёр орны удирдагчид ойрын өдрүүдэд уулзах талаар тохиролцсон наймдугаар сарын 7-нд мэдэгдсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслахын хэлснээр, уулзалтын үеэр талууд Украины хямралыг урт хугацаанд зохицуулах боломжит хувилбарууд болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна