АЛТАН НАМАР ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ДОЛООН БАЙРШИЛД ДЭЛГЭЖЭЭ


Эх орны хөрсөнд тариалсан эрүүл, шинэ ногоог иргэдэд худалдаалдаг “Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил нийслэлийн 21 байршилд зохион байгуулахаас өнөөдрийн байдлаар долоон байршилд үзэсгэлэн худалдааг дэлгэжээ. 

Эдгээрийн нэг болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Барилгачдын талбайд газар тариалан эрхлэгч, зөгийн аж ахуй эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчид төмс, байцаа, лууван, манжин, сонгино гээд өргөн хэрэглээний хүнсний ногооноос гадна олон төрлийн нарийн ногоо, даршилсан ногоо, зөгийн балыг зах зээлийн үнээс хямд үнээр борлуулж байлаа.

Үзэсгэлэн худалдаанд 9 дэх жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочин О.Байгалмаа “2016 оноос хойш Барилгачдын талбайд ногоогоо борлуулж байна. Байцаа, лууван, төмс, сонгино, манжин болон 5-6 төрлийн нарийн ногоо, 4 төрлийн хулуу, 13 төрлийн даршилсан ногоог өөрөө тарьж, бэлтгэж авчирсан. Манай сум 27 мянган хүн амтай боловч бүгд дор бүрнээ тариалан эрхэлдэг учраас сумандаа ногоогоо тарихад борлуулалт бага байдаг. Тиймээс хотод ирж, төвлөрсөн цэгт ногоогоо зарахад тариаланчид төдийгүй нийслэлчүүдэд их хэрэгтэй. Бид борлуулалтаа ч хийнэ. Иргэд ч шинэ чанартай ногоогоо хямд үнээр худалдан авдаг” гэжээ.

“Алтан намар-2025” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд өнөөдрийн байдлаар Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Ховд, Өмнөговь аймгийн болон Улаанбаатар хотын 60 гаруй иргэн, тариаланч оролцож байгаа юм. Өргөтгөсөн худалдаанд оролцож байгаа тариаланчид холбогдох журамд заасны дагуу бичиг баримтаа бүрдүүлж, ариун цэврийн үзлэг шинжилгээнд хамрагдаад зогсохгүй бүх ногоогоо шинжилгээнд хамруулж, химийн бордоогүй гэдгийг нь нотолж байж үзэсгэлэндээ оролцох эрхтэй болдог гэнэ.

Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Номин “Нийслэлийн хүн амыг чанартай, шинэ ногоогоор хангах зорилготой “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаанд Чингэлтэй дүүргээс Барилгачдын талбай болон “Бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай гэсэн хоёр байршилд оролцож байна. “Барилгачдын талбай”-д гарч буй үзэсгэлэн худалдаанд Чингэлтэй дүүргийн газар тариалан эрхлэгч иргэд оролцож байгаагаас гадна Сэлэнгэ, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл аймгаас иргэд, тариаланчид оролцож байна” гэлээ.

Уг өргөтгөсөн худалдаанд 8 дахь жилдээ оролцож буй Сэлэнгэ аймгийн Хэрх тосгоны газар тариалан эрхлэгч Б.Батмаа “Намрын улиралд ийм сайхан шинэ ногоонууд гардаг. Өргөст хэмх, улаан лооль, чинжүү, хаш зэрэг нарийн ногооноос эхлээд бүх төрлийн ногоог зарж байна. Олон жил оролцож байгаа болохоор үйлчлүүлэгчид утасдаж, эрж сураад ч ирдэг болсон. Энэ жил манай нутагт хур бороо бага орсон учраас ургац оройтож хураасан. Их ургац хураалт есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр болох төлөвтэй байна” гэсэн юм.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд намрын шинэ ногооны үзэсгэлэн худалдааг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл зохион байгуулна.

Өнөөдрийн байдлаар “Алтан намар-2025” өргөтгөсөн худалдаа дараах долоон байршилд дэлгэгджээ.

  1. Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, “Сэлэнгэ” худалдааны төвийн баруун талд
  2. Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Жуковын талбай
  3. Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, “Өлзий” төвийн эсрэг талын хүнсний ногооны контейнер
  4. Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
  5. Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбай
  6. Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
  7. Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, “Сансар” үйлчилгээний төвийн гадна талбай /Одоогоор уг худалдааны төвийн тохижилтын ажил дуусаагүй тул “Хүрмэн” эмийн сангийн хойно түр байрлаж байгаа/

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ 13 минутын өмнө
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ 32 минутын өмнө
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… 5 цагийн өмнө
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 5 цагийн өмнө
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 20 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 21 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… Өчигдөр
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … Өчигдөр
СОЁЛТОЙ ХАКЕР Өчигдөр
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… Өчигдөр
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… Өчигдөр
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… 2025/12/10
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… 2025/12/10
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… 2025/12/10
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … 2025/12/10
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07