Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикын олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 онд 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхийг авсан.
Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг хэдий ч өдийг хүртэл тус олимпиадыг эх орондоо зохион байгуулж чадаагүй юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлт, Засгийн газар болон Боловсролын яам, Гадаад харилцааны яам, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрхийг авч чаджээ.
Олон улсын математикийн олимпиадад манай сурагчид жил ирэх тусам улам амжилттай оролцож байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна