Өнөөдөр Аавуудын баярын өдөр.
Монголын эрэгтэйчүүдийн холбооноос аав хүний үнэлэмж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэр бүл, үр хүүхэддээ тавих анхаарал халамж оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2005 оноос хойш жил бүрийн наймдугаар сарын 8-ны өдрийг Монголын Аавуудын баяр болгон тэмдэглэж ирсэн юм.
1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Сонора Дод охин аав Вилиам Смартыг баярлуулснаар энэ баярын эхлэл тавигдсан гэж үздэг. Вилиам Смарт нь иргэний дайны ахмад дайчин бөгөөд эхнэр нь нас барж, таван хүүхдээ ганцаараа өсгөж хүмүүжүүлсэн юм.
Манай улс хорин жилийн өмнө буюу 2005 онд тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг 18 дахь орон болсон бөгөөд дэлхий даяар 20 гаруй улс энэ баярыг тэмдэглэдэг байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна