Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар НӨАТ-ын цаасан баримтыг халж, автоматаар бүртгэдэг болох талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар дунжаар 1.2 тэрбум и-баримт хэвлэгддэгийн 40 орчим хувь нь л шивэгддэг гэсэн судалгаа бий. Тиймээс цаасан и-баримтыг халах ажлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ. Иргэд банкны аппликэйшн рүүгээ ороод сонгосон картаа и-баримттай холбоно. Дурын банкны картаа И-баримттайгаа холбож, тухайн картаараа худалдан авалт хийхэд и-баримт автоматаар бүртгэгддэг болно. Үүний үр дүнд буцаан олголт нэмэгдэх боломжтой гэж тэр мэдэгдэв.
Энэ ажил ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт хэрэгжиж эхлэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна