ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Арабын Нэгдсэн Эмират нь АНУ-ын удирдагч Дональд Трамптай уулзах боломжтой газар гэж хэлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хоёр улс ойрын өдрүүдэд Путин, Трамп хоёрын уулзалт хийхээр тохиролцсон гэж мэдэгдсэн байна.
Цагаан ордныхон Трамп ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад нээлттэй байгааг онцлон тэмдэглээд байгаа юм.
В.Путин мөн Зеленскийтэй ч уулзахаас татгалзахгүй гэж мэдэгдсэн бөгөөд гэхдээ ийм уулзалт хийх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна