Цагдаагийн байгууллагад 2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 20 цаг 14 минутад "Өмнөговь аймгийн Баяндалай сум чиглэлийн автозам дээр хүн хэвтэж байна" гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.
Шалгалтын явцад урьдчилсан байдлаар Баяндалай сум явах автозамын 8 дахь километрт иргэн Э нь зам тээврийн осолд өртөж нас барсан байж болзошгүй харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.
Шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны үр дүнд иргэн Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг орхиж, зугтаасан байж болзошгүй үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна