Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАРЫН ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ҮЗМЭРҮҮД ЧИНГИС ХААН МУЗЕЙД БАЙРШЛАА


Оюуны спортоор эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр, нар Гиннесийн амжилтад бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг Чингис хаан үндэсний музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухаг үзмэрүүд болгон хандивлажээ. 

Тус музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ.

Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархлаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардуулсан байна. 

Энэ үеэр Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн Монгол бахархлын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын улсынхаа нэрийг дуурсгах болно хэмээжээ. 

Нармандахын Мөнхшүрийн амжилт:
Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Монгол улсын Гавьяат тамирчин Н.Мөнхшүр нь Ой тогтоолтын спортын 26 жилийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Дэлхийн хошой аварга юм. Тэрээр 2017 оны 26 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг цагийн хугацаанд багц хөзөр цээжлэх төрөлд нийт 37 багц хөзөр буюу 1924 хөзөр цээжлэн алдаагүй санаж, Гиннесийн номд бичигдсэн бөгөөд нийлбэр оноогоор бүх насны ангиллыг тэргүүлж, хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болсон юм. 2021 онд энэхүү амжилтаа дахин бататгаж, 30 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн Хошой аварга болсон. Ой тогтоолтын улсын болон тив дэлхийн, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр, хоёртын тоолол , тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрлүүдэд нийт 12 удаа дэлхийн рекордыг тогтоосон бөгөөд ой тогтоолтын спортын Улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн хошой аварга, Олимпын аварга болсон юм.
Нармандахын Энхшүрийн амжилт:
Монгол улсын Гавьяат тамирчин, Ой тогтоолтын спортын олон улсын их мастер, Н.Энхшүр нь ой тогтоолтын спортын хамгийн том цол болох “Олон улсын их мастер” хэмээх цолыг хамгийн богино хугацаанд буюу ой тогтоолтын спортоор хичээллэж эхлээд 6 сарын дотор хүртсэн дэлхийн хамгийн анхны тамирчин юм. Ой тогтоолтын улсын болон тив дэлхий, олон улсын 17 тэмцээнд оролцсоноос 15-д нь ялалт байгуулсан ба багц хөзөр цээжлэх төрөл , хоёртын тоолол , тооны марафон , зураг зэрэг оюуны спортын төрөлд улсын болон дэлхийн 10 гаруй рекордыг шинэчлэн тогтоосон юм.
Тэрбээр 2017 оны 26 дахь Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Хоёртын тоолол” төрөлд 30 минутад 5445 цифр цээжилж, алдаагүй санаснаар Гиннесийн номд бичигдсэн бөгөөд тэрээр ой тогтоолтын спортын Улсын дэд аварга, Ази тивийн дэд аварга, Оюуны Олимпын мөнгөн медальт тамирчин юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОДГЭРЭЛИЙН УРАНБАЯР ТОКИО ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ 4 цагийн өмнө
ЖОД ЛҮЙЖИН ИХ ЕРӨӨЛ, НОМЫН ХУРИМ ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙДЭД 7 ХОНОГИЙН ТУР… 7 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ТАНИЛЦЛАА 7 цагийн өмнө
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 8 цагийн өмнө
THE MONGOLZ STARLADDER BUDAPEST MAJOR-2025-ЫН PLAYOFF ШАТАНД ШАЛГАРАВ 10 цагийн өмнө
ЦУОШГ-Т СУУРИЛУУЛСАН СУПЕР КОМПЬЮТЕР HPC НЬ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭГ… 11 цагийн өмнө
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА 11 цагийн өмнө
У.ХҮРЭЛСҮХ: Б. ЭНХ-ОРГИЛ ТАНД МОНГОЛЫН АРД ТҮМНИЙХЭЭ НЭРИЙН ӨМНӨӨС ХАЛ… Өчигдөр
БААТАРХҮҮГИЙН ЭНХ-ОРГИЛ ONE FIGHT NIGHT-38-ЫН ДЭЛХИЙН АВАРГЫН БҮСНИЙ Э… Өчигдөр
COP17: ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ ХОЁРДУГААР ХУРАЛ БОЛЛОО Өчигдөр
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ЦУВРАЛЫН ТУСГАЙ ЗОЧИН ХЭН БЭ? Өчигдөр
БАРУУН, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСЭГ, ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗР… Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 1800-1633 УТАС 2023 ОНООС ХОЙШ … 2025/12/05
АРХИВЧДЫН ӨДРӨӨР МОНГОЛ УЛСЫН АРХИВЫН АЛБАНЫ УУГАН АЖИЛТАН Ц.ЛУВСАНД З… 2025/12/05
ШАВЖНЫ ЭРЛЭГ: АЖИЛЧИН НЬ 1-5, ХАТАН ЭХ НЬ 15-20 ЖИЛ АМЬДАРНА 2025/12/05
ИРЭХ ДОЛОО ХОНОГТ БАГА АНГИЙНХАН ТАНХИМААР, ДУНД АНГИЙНХАН ЦАХИМААР ХИ… 2025/12/05
ЭЭЖ ОХИН ХОЁРЫН 36 ЖИЛИЙН ЗАЙТАЙ ХҮРТСЭН ТИТЭМ 2025/12/05
МИАТ: СИНГАПУР РУУ ЗОРЧООД СЕНТОЗА АРЛЫН ТАВАН АЛДАРТАЙ ГАЗРЫН 1-ЭЭР Ү… 2025/12/05
ХААН ЧАРЛЬЗИЙН КЕЙТ МИДДЛТОНД ХАНДСАН ЧИН СЭТГЭЛИЙН ҮГ ОЛОН САЯ ХҮНИЙГ… 2025/12/05
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ РОМЫН ПАП XIV ЛЕО НАР УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, Ц… 2025/12/05
Их Уншсан
Б.ДАШДАВАА: ТЕАТРАА Л ИХ САНАХ ЮМ, ТЭНДЭЭ ЖИЖҮҮР Ч БОЛТУГАЙ ХИЙХ ЮМСАН… 2025/11/26
БРИЖИТ КОЛЕРН: ТАВИН ДОЛЛАРААР ТЭМДЭГЛЭСЭН ЗУЛ САРЫН БАЯР 2025/11/25
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
Ж.МИШЭЭЛД 112241 ХҮН САНАЛ ӨГЧ, ШҮҮГЧДИЙН Ч, ҮЗЭГЧДИЙН Ч САНАЛААР ТЭРГ… 2025/11/24
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
БНМАУ-ЫГ ТУНХАГЛАН, АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИА БАТАЛСАН ӨДӨР 2025/11/26
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
Ж.МИШЭЭЛ: КАЗАХСТАН УЛСАД АМЬДАРЧ БУЙ МОНГОЛЫН УУГУУЛ КАЗАХ ИРГЭД, БАЯ… 2025/11/25
Ж.МИШЭЭЛ: МОНГОЛЧУУД АА, БИД ЧАДЛАА 2025/11/23
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
11 НАСТАЙ Ц.АНАНД НАСАНД ХҮРЭГЧДИЙН ШАТРЫН ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫ… 2025/11/23
КАЗАСХТАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР Ж.МИШЭЭЛИЙГ ДОСТЫК II ЗЭРГИЙН ОДОН… 2025/11/25
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
Ж.МИШЭЭЛ SILK WAY STAR УРАЛДААНЫ ЯЛАГЧ БОЛОХОД ЗУУНЫ МАНЛАЙ ДУУЧИН Б.С… 2025/11/23