Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд тус яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас waste.mecc.gov.mn цахим платформыг хэрхэн ашиглахтай холбоотой цахим хэлэлцүүлгийг аймаг, нийслэлийн байгаль орчны газрууд, сав болон тусгай хамгаалалт газрын хамгаалалтын захиргаад зэрэг 7 байгууллагын 45 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ.
Оролцогчдоос гарсан саналын дагуу мэдээлэл хүлээн авах платформд зарим хөгжүүлэлтийг хийж, ирэх 9 дүгээр сард улсын хэмжээнд нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Тухайн цахим систем нэвтэрснээр байгаль хамгаалалд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах, шийдвэрлэлтийг ил тод мэдээлэх, зураглалаар харах боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна