ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ ГАР УТАСНААС ХЯНАДАГ, УДИРДДАГ БОЛЛОО


“Эрчим хүчний салбарын цахим шилжилт, ухаалаг хэрэглээ” өдөрлөгт Ерөнхий сайд Н.Учрал оролцон, салбарын шинэчлэлт, шилжилт, чөлөөлөлтийн явцтай танилцаж аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав.

Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хянах, хэмнэх, удирдах боломж бүрдэж буйг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

“Хэрэглэгчийн хяналт хамгийн шударга, хамгийн их хүч. Хэрэглэгчийг үйлдвэрлэгч болгох цахим шилжилт эхлүүлж байна. Энэ бол бодлогын эргэлт, салбарын цахим шилжилт юм” гэлээ. Мөн “Бусдаас гал гуйдаг импортын дарамт суларна. Хүлэмжийн хийн ялгарал буурна. Хамгийн чухал нь Монголд бүтээгдсэн үнэ цэнэ, Монгол Улсад үлдэх өгөөж нэмэгдэнэ. Эрчим хүчний шинэчлэл товчлуур дараад шийдэгдэхгүй.  Хариуцлага,  хөрөнгө оруулалт, шударга өрсөлдөөн хэрэгтэй. Иргэний оролцоо хэрэгтэй”-г Ерөнхий сайд онцлов. 

"ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн хэрэглэхийг Ерөнхий сайд уриалж байна. Цахилгаан дулааны үнэ нэмэхгүй, төлбөрөө төлөөгүй айлын цахилгааныг гэнэт таслахгүй, 2-3 хоногийн өмнөөс мэдэгдэнэ.

Өнөөдөр хоёр түвшний ухаалаг шилжилтийг Эрчим хүчний зохицуулах хорооноос танилцуулсны эхнийх нь "ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭГЧ" аппликэйшн байсан бол хоёр дахь нь системийн түвшинд нэвтэрнэ. Ухаалаг эрчим хүчний тогтолцоо нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээ болон хэрэглэгчдийн тоолуур, тоног төхөөрөмжийг дижитал технологиор холбож, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний мэдээллийг бодит хугацаанд цуглуулан удирддаг систем юм. Ингэснээр эрчим хүчний эрэлт өсөх үед хэрэглээг оновчтой зохицуулах, ачааллыг тэнцвэржүүлэх, гэмтэл саатлыг түргэн илрүүлж засварлах, мөн айл өрх, аж ахуйн нэгжүүдийн нарны болон салхины эрчим хүчийг сүлжээнд үр ашигтай нийлүүлэх боломж бүрдэхийг салбарынхан өнөөдөр танилцууллаа. 

Булган, Хэнтий, Өвөрхангай, Говьсүмбэр, Дундговь аймагт нийтдээ  220 МВт нарны эх үүсвэр барих ажлыг сонгон шалгаруулж, ирэх өвлийн ид ачааллаас өмнө цахилгаан үйлдвэрлэж эхэлнэ. Мөн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн 23 суманд хуримтлууртай нарны станц барих ажил хувийн хэвшлийн санаачилга, хөрөнгө оруулалтаар эхлээд байна. 

Өдөрлөгийн үеэр хэрэглэгчийн цахим үйлчилгээний аппликэйшнийг туршиж, ухаалаг тоолуурын тооцоолол, ажиллах зарчмыг танилцуулав. Нарны панель, инвертер, эрчим хүч хуримтлуур, ногоон зээлийн нөхцөл, зээлжих явцын мэдээллийг иргэдэд өглөө.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: МОРИНГАГИЙН НАВЧНЫ НУНТАГ АГУУЛСАН ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГ… 8 цагийн өмнө
С.СОЁМБОТ, Ц.ЭРХЭМБИЛИГ НАР АЛТ, 9 СУРАГЧ МӨНГӨ, 22 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭ… 9 цагийн өмнө
МАТАД СУМЫНХНЫГ ДАРЛАЖ, ДААМ ГАРСАН "ПЕТРОЧАЙНА"-Г БАЙРАНД НЬ ТАВИНА У… 10 цагийн өмнө
КОП17 БАГА ХУРАЛД ОРОЛЦОХООР ГАДААДЫН 4500 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ БҮРТГҮҮЛЭЭД… 10 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН МӨНГӨН ХУРИМТЛАЛЫН АШИГЛАГДААГҮЙ ҮЛДЭГДЛИЙГ ӨВЛҮҮЛЭХ БОЛОМЖ… 12 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНААС ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ЯВУУЛЫН ОФФИС АЖИЛЛУ… 13 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ИРГЭД ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВАД ТАЛАРХАЖ БАЙНА 14 цагийн өмнө
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ БОРОО, ДУУ ЦАХИЛГАА… 15 цагийн өмнө
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ОРХОН-СЭЛЭНГИЙН САВ ГАЗРААР У… Өчигдөр
СОГТУУРУУЛАХ УНДАА, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТЭЙ БОДИС ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ТЭЭВРИЙН … 2026/07/25
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ЦОГЦОЛБОР ДЭЛХИЙН ӨВИЙН ЖАГСААЛТАД БҮРТГ… 2026/07/25
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС УЛААНБААТАР- ХОНГКОНГ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТ ӨӨРЧЛ… 2026/07/25
НАЙМДУГААР САРД АГААРЫН ДУНДАЖ ТЕМПЕРАТУР НИЙТ НУТГААР ОЛОН ЖИЛИЙН ДУН… 2026/07/25
АВТО УГААЛГА, ҮСЧИН, ЭМИЙН САНГИЙН ЗЭРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭД БАЙГАЛ… 2026/07/25
ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР УСАРХАГ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БО… 2026/07/25
НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВ, МАЛЧНЫ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН… 2026/07/24
ДҮРВЭГСЭД… 2026/07/24
ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД АГААРЫН ХӨЛГИЙН ТҮЛШНИЙ ҮНЭ ӨССӨН ХЭВЭЭР БАЙНА 2026/07/24
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
МИАТ ТӨХК ЭД ХӨРӨНГИЙН ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА 2026/07/24
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
НҮҮРЭЭ ЦАЙРУУЛАХ ЭНГИЙН АРГУУД 2026/07/22
ДЭЭД СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙГ 9 ДҮГЭЭР САРЫН 15-НД ЭХЛҮҮЛЖ, ЗАРИМ ЕБС-ИЙН … 2026/07/22
Б.ОРХОНБАЯР: МИНИЙ ГЭР БҮЛТЭЙ ХОЛБООТОЙ АСУУДАЛД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАХЫГ… 2026/07/15
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ТЭРЭЛЖ ГОЛЫН ХӨНДИЙГӨ… 2026/07/15
ГЭМТЛИЙНХЭН ДОЛДУГААР САРЫН 14-НД БҮРЭН АЖИЛЛАЖ, ҮЗЛЭГ, БООЛТ, МЭС ЗАС… 2026/07/15
АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН БҮС НУТГИЙН ЗҮҮ… 2026/07/17
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.БАДАМЦЭЦЭГ ӨӨРТЭЙ НЬ ХОЛБООТОЙ НЬ ЗАРИМ МЭДЭЭЛ… 2026/07/16
УВС НУУРЫН ХОТГОР, АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОР… 2026/07/16
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 4 ХҮРЭЛ М… 2026/07/19
АРВАН ГУРВААС ДООШ НАСНЫ ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛ ҮҮСГЭХИЙГ … 2026/07/22
С.АМАРСАЙХАН: МОНГОЛ ТӨРИЙН СҮР ХҮЧ, ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГАА НЬ ЦАГДАА, ДО… 2026/07/18
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
МОНГОЛ СУРАГЧИД ОЛОН УЛСЫН ХИМИЙН 58 ДУГААР ОЛИМПИАДААС 2 МӨНГӨ, 2 ХҮР… 2026/07/19