ПУТИН, ТРАМП НАР УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛСОН ГЭСЭН Ч УКРАЙНЫ АСУУДЛААР ТОДОРХОЙ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалт, хэлэлцээр Аляскийн Анкоридж хотод Элмендорф-Ричардсоны цэргийн баазад өчигдөр /2025.08.15/ болж, Украйны асуудлаарх шийдвэрлэх арга зам болон хоёр талын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

Хоёр гүрний удирдагчдын уулзалт орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад эхэлж, Ерөнхийлөгч нар хаалттай хаалганы цаана 2 цаг 40 минутын турш ярилцсан бөгөөд  ОХУ-ын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков нар, АНУ-ын талаас тусгай элч Стивен Уиткофф, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар байлцжээ.  Уулзалтын дараа хамтарсан хэвлэлийн хурал хийсэн. Тус хурал дуусмагц ОХУ-ын Ерөнхийлөгч Аляскийг орхин явсан байна.

Путин Америкийн Ерөнхийлөгчид Аляскад зочлохоор урьсанд талархлаа илэрхийлээд хөршийн халуун дулаан уулзалт болж өнгөрсөн гэж тэмдэглэжээ. Мөн хоёр улс дээд түвшинд уулзалт хийлгүй 4 жил гаруй болж буйг сануулаад энэ хугацаанд харилцаа хүйтэн дайн эхэлснээс хойших хамгийн доод түвшинд хүрсэн гэсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Трамптай шууд, сайн холбоо тогтоосон гэдгээ онцлоод хоорондын утсаар хийсэн яриа болон АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Уиткоффын айлчлалыг дурджээ.

Трамп мөн л  уулзалтыг үр дүнтэй гэж хэлсэн ч бүрэн ойлголцол, ямар нэгэн тохиролцоонд хараахан хүрээгүй байгааг онцлон тэмдэглэжээ. Тэрбээр НАТО-гийн орнуудын удирдагчид болон Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленскийд утсаар уулзалтын талаар мэдээлэл өгч, ярилцах санаатай байгаагаа хэлсэн юм. Трамп ихээхэн ахиц дэвшил гарсныг онцлоод ОХУ-ын Ерөнхийлөгчтэй "маш сайн" харилцаатай байгаагаа тэмдэглэсэн байна.

Путин Трампын Украйны мөргөлдөөнд санаа тавьж буй хүсэлт, үндэслэлийг ойлгож буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Украйны байдал нь Оросын Холбооны Улсын аюулгүй байдлын үндсэн асуултуудтай холбогддогийг сануулсан байна. Москва үргэлж Украйны ард түмнийг ах дүүс гэж үздэг, үзсээр ч байгаа. Тэнд болж буй явдал бол ОХУ-ын хувьд аймшигтай гамшиг бөгөөд их шаналал, иймд ОХУ энэхүү байдлыг дуусгахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэвч зөрчилдөөний анхдагч суурь шалтгаануудыг арилгаж, ОХУ-ын бүх санаа зовоосон асуудлуудыг харгалзаж, шударгаар жигд тэнцвэрийг олох ёстой. Трамп Ерөнхийлөгчийн Украйны аюулгүй байдлыг хангах ёстой гэж үзэж буйтай ч санал нэг байна гэжээ.  Путин мөн  Украйны тал шийдэлд чиглэсэн алхмыг зогсоохгүй гэдэгт найдаж буйгаа хэлсэн байна.

Трамп энх тайвныг тогтоох маш сайхан боломж байна гээд ОХУ-ын удирдагчийн зүгээс тэмцлийг дуусгах хүсэлтэй байгааг тэмдэглэж, Путин Ерөнхийлөгч болон түүний багт талархал илэрхийлжээ. Мөн маш ойрын хугацаанд дахин уулзалдах болно гэхэд Путин Москвад гэж хэлснийг хэвлэлүүд онцолж байна.

Ийнхүү хоёр гүрний удирдагчдын уулзалт өөрсдийнх нь хэлснээр тун найрсаг, үр дүнтэй болсон хэдий ч Украйны асуудлаар тодорхой үр дүнд хүрсэнгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.181.75
2025/08/16
0
0
Хошин шог
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 1 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2 цагийн өмнө
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 18 цагийн өмнө
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 19 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА СЭТГЭЛ САНАА НЬ ХЭВИЙН БАЙГАА ГЭСЭН Ч… 23 цагийн өмнө
ДОРНОДЫН ХОЙД БОЛОН ЗҮҮН СУМДЫН НУТГААР БОРОО ОРНО Өчигдөр
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМын НЭЭЛТИЙН ФОТО АГШИН Өчигдөр
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… Өчигдөр
ИНФЛЯЦ ӨМНӨХ САРААС СААРАХАД ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРСАН НЬ НӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
САНТ СУРГУУЛИЙН СУРАГЧ С.НАРАНБАТ АЗИЙН НААДАМД ЗАЛУУ СЭТГҮҮЛЧЭЭР АЖИЛ… 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТАВАН ТӨРӨЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/19
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/19
АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН НААДМЫН ТЭКБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ ФОТО АГШИН 2026/09/18
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГЫН МӨНГӨ… 2026/09/18
МОНГОЛ УЛС 2027 ОНД АЗИЙН ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛИЙН АССА… 2026/09/18
СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖТЭЙ МӨНГӨ, ВАЛЮТ, ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ХӨГЖЛ… 2026/09/18
ГЭРЛЭХ НАС 28 ДАВЖ, 1-2 АМ БҮЛТЭЙ ӨРХИЙН ЭЗЛЭХ ХУВЬ НЭМЭГДЖЭЭ 2026/09/18
ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН ПҮМСЭ ТӨРӨЛД ДЭЛХИЙН АВАРГАТАЙ БОЛЛОО 2026/09/18
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
БАРИЛГЫН ТӨСЛИЙН МЕНЕЖЕР 25-ТАЙ БҮСГҮЙ ГАДААД ТӨРХӨӨ АШИГЛАН АЛБАН ТУШ… 2026/09/07
ПИСА-2025 ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС 91 ОРНООС 49-Р БАЙРАНД ЭРЭМБЭЛЭГДЖЭЭ 2026/09/08
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ННФ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ХЭМЖЭЭГ ОГЦОМ НЭМЭГДҮҮЛЭХ… 2026/09/07
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
УЛСЫН ИХ ХУРАЛ ТӨСВИЙН ТОДОТГОЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/09/07
С.БЯМБАЦОГТ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ҮР АШИГГҮЙ ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДДАГ, ЗАЙЛШГҮ… 2026/09/07
С.АМАРСАЙХАН: ХИЛ ХАМГААЛАХ, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРЭГ ЗЭРЭГ БАЙГУУЛЛАГЫН… 2026/09/07
УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН 2026/09/07
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10