УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэх байсан ч ирэх сарын 7-ны өдрийг хүртэл хойшлуулсан.
Шүүгдэгч З.Энхболдоос “өвчний учир шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй тул хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг эмнэлгийн магадалгааны хамт ирүүлсэн байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна. Шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Гэхдээ шүүх хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй гэж үзэн шүүгдэгч З.Энхболдыг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ хэргийг шүүх хуралдаан гурав дахь удаагаа хойшилж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна