ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ЯЛ ХӨНГӨДСӨН ГЭХ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ УУ?


Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох, 506 хавтастай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Улаанбаатар” чуулгын байранд хэлэлцэнэ.

Уг хэргийг шүүсэн анхан шатны шүүх хуралдаан ажлын 47 хоног үргэлжилж, 7 дугаар сарын 7-нд шийтгэх тогтоолоо уншсан. Анхан шатны шүүхээс 48 хүнийг цагаатгаж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцсон. Хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлига авсан гэж үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 6 жил хорих л оногдуулсан. Харин УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, гишүүн асан Н.Алтанхуяг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.
Хэдийгээр Ё.Баатарбилэгт хорих ял оногдуулсан ч хуулийн дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гартал УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд хорих боломжгүй зохицуулалттай. Хэрвээ давж заалдах шатны шүүх УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт оногдуулсан хорих ялыг хэвээр үлдээвэл тухайн мөчөөс эхлэн хоригдох болно. Хөгжлийн банкны гэх хэрэг дээр шүүгдэгч болон өмгөөлөгч нараас 36 гомдол гаргасны дотор Ё.Баатарбилэгийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдол бий.
Мөн Нийслэлийн прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн юм.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авах уу гэдэг нь удахгүй тодорхой болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛД 9,10 ДУГААР САРУУДАД ШУУД НИСЛЭГ ҮЙЛД… 2 цагийн өмнө
ПУТИН, ТРАМП НАР УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛСОН ГЭСЭН Ч УКРАЙНЫ АСУУДЛААР ТО… 2 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭ… 3 цагийн өмнө
БАГШ: 16 ЖИЛ АЖЛЫН ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЭД ЮУ БАЙНА ЗЭЭЛ Л БАЙНА 22 цагийн өмнө
Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАРЫН ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ҮЗМЭРҮҮД ЧИНГИС ХААН МУЗЕ… Өчигдөр
ХҮҮХДИЙН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД 8 ТЭРБУМЫГ ЗА… Өчигдөр
БАРСЕЛОНА БАГИЙН ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫГ ИРҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Ч:7, Ч:9, Ч:22 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, Ч:82 ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЭР НЭЭЖЭЭ Өчигдөр
ПУТИН, ТРАМП НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ОХУ-ЫН ТАЛ ЗАРИМ ХОРИГИЙГ ЦУЦ… Өчигдөр
ИХ НУУРУУДЫН ХОТГОР, ГОВИЙН БҮС НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХАЛНА Өчигдөр
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО Өчигдөр
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ШИНЭ CRJ-700 ХӨЛГӨӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙНЭ Өчигдөр
ӨРГӨӨ КИНО ТЕАТРЫН ХОЙД УУЛЗВАРААС ЗУРАГТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХАА… 2025/08/14
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХУУЧИН ХУВЦСАА ХАНДИВЛАХ ӨДӨРЛӨГ НАЙМДУГААР САРЫН 16-НД… 2025/08/14
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ? 2025/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/08/14
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, УГ АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД… 2025/08/14
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 19-21 ХЭМ… 2025/08/14
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ 2025/08/13
АЛТАЙН УУЛАРХАГ НУТАГ, ОНОН, УЛЗ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР БОРОО, ДУУ ЦАХИЛГААН… 2025/08/13
Их Уншсан
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХУУЧИН ХУВЦСАА ХАНДИВЛАХ ӨДӨРЛӨГ НАЙМДУГААР САРЫН 16-НД… 2025/08/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 2025/08/05
НАЙМДУГААР САРЫН 10,11-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА ХУР ТУН… 2025/08/08
ПУТИН ТРАМП НАР НАЙМДУГААР САРЫН 15-НД АЛЯСКАД УУЛЗАНА 2025/08/09
БАГШ: 16 ЖИЛ АЖЛЫН ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЭД ЮУ БАЙНА ЗЭЭЛ Л БАЙНА 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2025/08/04
АЛТАН НАМАР ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ДОЛООН БАЙРШИЛД ДЭЛГЭЖ… 2025/08/12
ӨНӨӨДӨР ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 2025/08/08
ПУТИН, ТРАМП НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ОХУ-ЫН ТАЛ ЗАРИМ ХОРИГИЙГ ЦУЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 26-28 ХЭМ ДУЛААН 2025/08/10
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2025/08/06
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/08/07
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … 2025/08/04