Олон Улсын Эрүүгийн шүүхийн (ОУЭШ) зургаан шинэ шүүгч Нидерланд улсын Гааг дахь шүүхийн байранд 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр тангараг өргөлөө.
ОУЭШ-ийн Ромын дүрэмд оролцогч талуудын Ассамблейн 22 дугаар чуулганы үеэр эхний санал хураалтаар 114 орноос 81 орны саналыг шууд авч, Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн ОУЭШ-ийн шүүгчээр сонгогдсон юм.
Мөн тус чуулганаас БНСУ, Румын, Тунис, Франц, Словени улсаас ОУЭШ-ийн шүүгчид сонгогдсон. Тус шүүхийн шүүгчийн бүрэн эрхийн хугацаа нь 9 жил байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна