Нийслэлийн замын хөдөлгөөний талаар зохицуулалтын арга хэмжээ гэнэт авч өчигдөр /2024.03.12/ орой, өнөөдөр өглөө иргэдийг бухимдуулсан Тээврийн цагдаагийн албаны дарга Б.Оюутболдыг ажлаас чөлөөлөхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б. Энхбаяр ЦEГ-ын даргад үүрэг болгожээ.
Нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилан танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан гэж сайд постдоо бичсэн байна.
Мөн туршилтыг зогсоосон гэж сайд дурдсанаас үзвэл уг зохицуулалт хүчингүй болж, хуучнаараа явах болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна