Дорнод аймаг 20-ын толгой гэдэг газар гуравдугаар сарын 15-ны шөнө зорчигч бие засаад буух хооронд жолооч нь мартаад хөдөлсөн байна. Утас куртик нь машинд үлдсэн тул холбоо барьж чадахгүй байсан аж.
Дорнод аймгийн Цагдаагийн газраас 3 автомашин, 15 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагааг бусад байгууллагын албан хаагчдын хамт зохион байгуулж байна.
Матад 19.21 Сүмбэр Халх гол чиглэлд явж байхад эмэгтэй хүн таарч суусан бол холбоо барина уу. 89795993 94455993 гэсэн зар сошиалд тархжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна