УЛСЫН ШИГШЭЭ БАГ, ХОЛБООДЫН УДИРДАХ АЖИЛТНУУДАД АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ


Авлигатай тэмцэх газраас Улсын шигшээ баг, холбоодын удирдах ажилтнуудад авлигын эсрэг хууль тогтоомж, авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулжээ.

Сургалтын үеэр НҮБ-аас баталсан Авлигын эсрэг Конвенцид Монгол Улс 2005 онд нэгдэн орсон тул монгол хүн бүр авлигын эсрэг үйл ажиллагаанд оролцох үүрэг хүлээсэн бөгөөд олон улсын түвшинд спортын авлига нэмэгдэж, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эрчимжиж байгаатай холбоотой спортын салбарт шударга байдлыг нэмэгдүүлэх, ашиг сонирхлын зөрчилгүй байх, төсөв хөрөнгийн зарцуулалттай холбоотой анхаарах асуудлаар мэдээлэл хүргэж, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран тогтмол зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон дурдсан байна.
Мөн авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, спортын салбарын төсвийн хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой Улсын шигшээ багуудын үйл ажиллагаанд гарч буй эрсдэл, өнөөгийн нөхцөл байдал, төсвийг зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, санхүү болон гэрээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах, зарим шигшээ баг төрийн албан хаагчдад хууль бус давуу байдал олгохгүй байх, гадаад паспорт олгоход холбогдох журмыг чанд мөрдөх зэрэг анхаарал татсан асуудлаар харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ.
Арга хэмжээнд Үндэсний шигшээ багийн 23 холбоод төрийн албан хаагч зэрэг 48 хүн хамрагдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: МИАТ ДАЛАНЗАДГАД ЧИГЛЭЛД 9,10 ДУГААР САРУУДАД ШУУД НИСЛЭГ ҮЙЛД… 2 цагийн өмнө
ПУТИН, ТРАМП НАР УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛСОН ГЭСЭН Ч УКРАЙНЫ АСУУДЛААР ТО… 2 цагийн өмнө
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТАГ, ГОВИЙН ЗҮҮН ӨМНӨД ХЭСГЭ… 4 цагийн өмнө
БАГШ: 16 ЖИЛ АЖЛЫН ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЭД ЮУ БАЙНА ЗЭЭЛ Л БАЙНА 22 цагийн өмнө
Н.МӨНХШҮР, Н.ЭНХШҮР НАРЫН ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ҮЗМЭРҮҮД ЧИНГИС ХААН МУЗЕ… Өчигдөр
ХҮҮХДИЙН ТӨРӨЛЖСӨН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД 8 ТЭРБУМЫГ ЗА… Өчигдөр
БАРСЕЛОНА БАГИЙН ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫГ ИРҮҮЛЭХЭЭР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ БАЙНА Өчигдөр
Ч:7, Ч:9, Ч:22 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, Ч:82 ЧИГЛЭЛИЙГ ШИНЭЭР НЭЭЖЭЭ Өчигдөр
ПУТИН, ТРАМП НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ОХУ-ЫН ТАЛ ЗАРИМ ХОРИГИЙГ ЦУЦ… Өчигдөр
ИХ НУУРУУДЫН ХОТГОР, ГОВИЙН БҮС НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ХАЛНА Өчигдөр
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО Өчигдөр
МИАТ ӨЛГИЙ ЧИГЛЭЛД ШИНЭ CRJ-700 ХӨЛГӨӨР НЭМЭЛТ НИСЛЭГ ХИЙНЭ Өчигдөр
ӨРГӨӨ КИНО ТЕАТРЫН ХОЙД УУЛЗВАРААС ЗУРАГТЫН АВТО ЗАМ ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХАА… 2025/08/14
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХУУЧИН ХУВЦСАА ХАНДИВЛАХ ӨДӨРЛӨГ НАЙМДУГААР САРЫН 16-НД… 2025/08/14
НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛИЙГ ЯАГААД ҮЗЭХ ЁСТОЙ ВЭ? 2025/08/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 13.4 ХУВИАР, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 15 ХУВИАР ӨСЖЭЭ 2025/08/14
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН, УГ АЛБАН ТУШААЛЫГ ХАШИЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮД… 2025/08/14
УЛААНБААТАРТ ДУУ ЦАХИЛГААНТАЙ БАГА ЗЭРГИЙН ААДАР БОРОО ОРНО, 19-21 ХЭМ… 2025/08/14
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН САНХҮҮЖИЛТИЙГ ШИЙДВЭРЛЭНЭ 2025/08/13
АЛТАЙН УУЛАРХАГ НУТАГ, ОНОН, УЛЗ ГОЛЫН ХӨНДИЙГӨӨР БОРОО, ДУУ ЦАХИЛГААН… 2025/08/13
Их Уншсан
Ч.БОЛД. ААВ МИНЬ МАЛЧИН БҮСГҮЙ ДУУГАА Л.ЦОГЗОЛМАА ГУАЙД ЗОРИУЛАН БИЧСЭ… 2025/08/02
Ж.ЭНХЖАРГАЛАН: ХУУЧИН ХУВЦСАА ХАНДИВЛАХ ӨДӨРЛӨГ НАЙМДУГААР САРЫН 16-НД… 2025/08/14
ТӨВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗАР, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО, ДУУ … 2025/08/05
НАЙМДУГААР САРЫН 10,11-НД НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО, УУЛААРАА ХУР ТУН… 2025/08/08
ПУТИН ТРАМП НАР НАЙМДУГААР САРЫН 15-НД АЛЯСКАД УУЛЗАНА 2025/08/09
БАГШ: 16 ЖИЛ АЖЛЫН ТӨЛӨӨ НОЙР ХООЛГҮЙ ЗҮТГЭЭД ЮУ БАЙНА ЗЭЭЛ Л БАЙНА 22 цагийн өмнө
ЦАГДАА, ТАГНУУЛ, АТГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУД Х… 2025/08/02
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ХӨНГӨЛӨЛТ, ТУСЛАМЖИЙН ОЛГОЛТЫН Х… 2025/08/04
АЛТАН НАМАР ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ДОЛООН БАЙРШИЛД ДЭЛГЭЖ… 2025/08/12
ӨНӨӨДӨР ААВУУДЫН БАЯРЫН ӨДӨР 2025/08/08
ПУТИН, ТРАМП НАРЫН ТҮҮХЭН УУЛЗАЛТЫН ҮЕЭР ОХУ-ЫН ТАЛ ЗАРИМ ХОРИГИЙГ ЦУЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 26-28 ХЭМ ДУЛААН 2025/08/10
МОНТЕ КРИСТО ГҮНГИЙН ЖИНХЭНЭ ТҮҮХ 2025/08/06
ТАСГАНЫ ОВООНЫ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАРЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ 2025/08/07
УЛСЫН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙНХЭН ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫГ 8 УДАА … 2025/08/04