ХОШУУЧ ГЕНЕРАЛ С.ГАНБЯМБА: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ


Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн байлдааны буудлагатай тактикийн нэгдсэн хээрийн сургуулийг улс орон даяар амжилттай зохион байгууллаа.

Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн Команд штабын сургуулиар эхэлсэн цэргийн сургалт бэлтгэл онол практикийн бага хурал, хэсэгчилсэн штабын дадлагаар үргэлжилж, төгсгөлд хээрийн байрлалд нэгдсэн хээрийн сургуулиар өндөрлөв. 

Энэ удаагийн тактикийн хээрийн сургуульд Хуурай замын цэргийн командлал, нэгтгэл, ангийн удирдлага болон томилгоот бүрэлдэхүүн оролцсон бөгөөд нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашиглан байлдааны ажиллагаа явуулах орчин үеийн дайны шинж чанарт үндэслэн явуулсан нь онцлог ач холбогдолтой байсан юм. 

Сургууль хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан ба мотобуудлагын хороо, төрөл мэргэжлийн ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн дадлагыг явуулж, 3 дугаар сарын 31-ний өдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулсан байна. 

Түүнчлэн нисгэгчгүй нисэх хэрэгслийг ашигласан төлөвлөгөөт сургалт бэлтгэлээс гадна гэнэтийн цагийн байдлыг мотобуудлагын хороо, төрөл мэргэжлийн цэргийн ангиудад өгч, бэлэн байдал, бэлтгэлжилтийг шалгажээ. Тухайлбал, Нэгдсэн дадлагын үеэр Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчаас нисгэгчгүй нисэх хэрэгслээр тагнуул явуулж, артиллерийн салбарт целийн солбилцолыг өгөхөд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан төлөвлөгдөөгүй целийг амжилттай устгасан юм.

Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн хаалтын арга хэмжээнд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Ч.Цогтжаргал, Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх нарын удирдлагууд оролцож, буудлагын явц, сургуулийн үр дүнтэй танилцаж, үүргээ амжилттай гүйцэтгэсэн зарим бүрэлдэхүүнд шагнал гардуулж, баяр хүргэжээ.

Хошууч генерал С.Ганбямба “Юуны өмнө Хуурай замын цэргийн тактикийн нэгдсэн хээрийн сургуулийг удирдан зохион байгуулсан, оролцсон бүрэлдэхүүндээ баяр хүргэе! Орчин үеийн зэвсэгт мөргөлдөөн, байлдааны шинж чанарт үндэслэн нисгэгчгүй нисэх хэрэгслийг өргөнөөр оролцуулж, жижиг бүлгийн тактикийн ажиллагааг сайжруулахад чиглэсэн сургууль явуулж чадлаа. Нисгэгчгүй нисэх хэрэгслийг тактикийн ажиллагааны нэг хэлбэр болгон ашиглах нь зүй ёсны хэрэг. Цаашдаа бид энэ талруу илүү сайн судалж, суралцах хэрэгтэй. Хээрийн сургуулийн хүрээнд хугацаат цэргийн алба хаагчдын дунд шилдэг бүлэг, тоот шалгаруулах тэмцээн явуулж, зенитчдийн шөнийн харвалт, буудлагыг амжилттай зохион байгуулсан нь тун сайшаалтай. Хугацаат цэргийн алба хаагчид нэгнээсээ суралцах, танилцах, нөхөрлөх, албандаа “дурлахад” энэ ажил их чухал. Ялангуяа мотобуудлагын хороо, төрөл мэргэжлийн ангийн алба хаагчдад харилцан туршлага солилцох, нэгнийхээ буудлага, харвалт, гүйцэтгэж буй үүргээр нь бахархах гүүр нь энэ сургууль боллоо” хэмээгээд сургуулийн өмнө тавигдсан зорилго, зорилтыг бүрэн дүүрэн биелүүлсэн алба хаагчдадаа баяр хүргэе гэсэн байна. 

Арга хэмжээний үеэр “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан зарим алба хаагчийн шагналыг хээрийн байрлалд гардуулж, хамт олных нь өмнө баяр хүргэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч хурандаа М.Дэлгэрсайхан, “Цэргийн хүндэт медаль”-аар Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа Н.Гүрбадам, ХЗЦК-ын Удирдлагын байрны авто техникийн тасгийн жолооч ахлах ахлагч Э.Мөнхбаатар нар, Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Дайчин алдар III” медалиар тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн удирдлага, төлөвлөлтийн офицер дэд хурандаа Д.Ганхүү, Материал техникийн хэлтсийн орон сууцны офицер ахлах дэслэгч Н.Хосбаяр нар, ЗХЖШ-ын “Жуух бичиг”-ээр тус командлалын Удирдлагын байрны авто техникийн тасгийн жолооч сургагч ахлагч Д.Энхтайван нар тус тус шагнагдав.

Мөн энэ өдөр тактикийн нэгдсэн хээрийн сургуулийн нэг төрөл болон зохион байгуулагдсан Мотобуудлага, тагнуул, артиллери, зенит, хими, инженер, холбоо, ар тал гэсэн 8 төрлөөр шилдэг бүлэг, тоот шалгаруулах тэмцээнийг 4 хоногийн хугацаанд явуулж шалгаруулсныг энэ өдөр зарлаж, шагналыг нь гардуулахын зэрэгцээ нэгдсэн хээрийн сургуулийн явцад амжилт үзүүлсэн зарим хугацаат цэргийн алба хаагчдыг “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин”, “Онц буудагч” тэмдгээр тус тус шагнасан юм. 

                                            Эх сурвалж: Зэвсэгт хүчний жанжин штаб  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫНХНЫГ СУРГАХАД ЯПОН, БНСУ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 8 цагийн өмнө
ХАЙРЛУУЛАХ УУ...? 11 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛИЙН МИСС MISS CHARM-2025-ЫН ЯЛАГЧ БОЛОВ 14 цагийн өмнө
МИАТ ПУКЕТ ЧИГЛЭЛД НЭМЭЛТ НИСЛЭГ ЗАРЛАЛАА 17 цагийн өмнө
УЛААНБААТАРТ 13-15 ХЭМ ХҮЙТЭН 17 цагийн өмнө
COP17: ДУУ ЧИМЭЭНИЙ 25 ХУВИЙГ МОД ӨӨРТӨӨ ШИНГЭЭДЭГ Өчигдөр
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ЁС ЗАНШЛЫН ӨРГӨӨ 100 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДЖЭЭ Өчигдөр
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНЫ ТАЛААРХ ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧ… Өчигдөр
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ЦАС ҮРГЭЛЖЛЭН ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА Өчигдөр
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 2025/12/11
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 2025/12/11
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 2025/12/11
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 2025/12/11
СОЁЛТОЙ ХАКЕР 2025/12/11
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 2025/12/11
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 2025/12/11
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2025/12/11
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО 2025/12/10
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… 2025/12/10
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ 2025/12/10
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07