Улсын хэмжээнд өнөөдөр /2025.03.23/ 13 цагийн байдлаар нэг түймэр цурманд, дөрвөн ой, хээрийн түймрийн дуудлагатай байна.
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурманд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 2, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Иймд иргэн бүр сонор сэрэмтэй байж, цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна