1XBET-ЭЭР ДАМЖИЖ МОНГОЛ УЛСААС ГАДАГШАА ЖИЛ БҮР 1.7 ИХ НАЯД ОРЧИМ ТӨГРӨГИЙН ВАЛЮТ УРСАЖ БАЙНА


Төлбөрт таавар, цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр (2025.02.21) Төрийн ордонд болжээ.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Цахим мөрийтэй тоглоомоос шалтгаалан иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирох явдал өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Айл бүрт 1xbet-ийн хохирогч байна. 1xbet-ээр дамжиж Монгол улсад жилд 1 сая ам.доллар орж ирдэг ч гадагшаа жил бүр 1.7 их наяд орчим төгрөг (500 сая ам.доллар)-ийн валют урсаж байна. Энэ нь Монгол хүн тус бүр 480 мянган төгрөгөөр хохирч байгаа тооцоо юм. Гэтэл олны танил хүмүүс 1xbet-ийг хөхүүлэн дэмжсээр байна. Энэ асуудлыг зүгээр хараад суугаад байж болохгүй. Зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад орхих асуудал ч биш. Бүх талын оролцоотойгоор цахим мөрийтэй тоглоомын хор уршгийг олон нийтэд таниулах, энэ төрлийн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах, Монгол Улсаас “1xbet” гэсэн сайт, аппликэйшнрүү хандах хандалтыг хязгаарлах зэрэг өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа хэрэгжүүлэх ёстой. Тиймээс холбогдох эрх бүхий бүх байгууллагын төлөөллүүд оролцсон Ажлын хэсэг байгууллаа. Тухайлбал Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо энэ асуудалд зайшгүй хяналт тавих ёстой.

Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр Зөвшөөрлийн тухай хуульд цахимаар бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулдаг компани цахим хаяг, тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. 1xbet нэртэй цахим хаяг нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй. Манай улсад 1xbet-ийн агентын үйл ажиллагаа явуулдаг 110 гаруй этгээд байж болзошгүй. Эдгээр агентууд нь пирамид хэлбэрээр салбарлаж, бүлгийн зохион байгуулалттайгаар ажилладаг. 1xbet нь гэмт хэргийн замаар олсон хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах хэрэгсэл болсон. Түүнчлэн 1xbet гэсэн зар сурталчилгаа хаа сайгүй байдаг бөгөөд олны танил хүмүүс, контент бүтээгчид сурталчилгаа явуулсаар байгаа. Энэ нь зар сурталчилгааны хуулиар хориотой. Тиймээс агентын үйл ажиллагаа явуулдаг этгээдүүдэд хийгдэж буй санхүүгийн хяналт шалгалтын үр дүнг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай" гэсэн байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны газрын дарга Т.Батболд “Хяналт-1”, “Хяналт-2” нэгдсэн арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран 2022-2023 онд зохион байгуулсан. Энэ хүрээнд цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулсан 5241 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан. Монополын эсрэг газрын Улсын байцаагчийн дүгнэлт болох холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрийн дагуу 2018-2024 оны хооронд 1xbet -тэй холбоотой 25 домэйн хаягийн Монгол улсаас хандах хандалтыг хязгаарласан гэжээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ажлын хэсгийн гишүүдэд цахим мөрийтэй буюу бооцоот тоглоомын үйл ажиллагааг зөвшөөрөлгүй зохион байгуулж буй асуудлыг шалгах, холбогдох санал, дүгнэлт боловсруулах чиглэлээр үүрэг өгч, энэ асуудлаар засгийн газрын хуралдаанд танилцуулга хийнэ гэсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 9 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 9 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 13 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 13 цагийн өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР 19 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 19 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 20 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 20 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… Өчигдөр
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… Өчигдөр
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 2025/12/09
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07