Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, зөвлөх Д.Сайнбаяр нарыг хүлээн авч уулзжээ.
Сонгууль зохион байгуулах чиглэлээр олон нийтийг мэдээллээр хангах, сонгуулийн боловсрол олгох болон энэ чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль, тогтоомжийг сурталчлан таниулахад хамтран ажиллахаар ярилцсан байна.
Сонгогчид мэдээллийн эх сурвалжаа нягтлах, хуурамч мэдээллийг таних зэрэг сонгуулийн боловсрол олгоход хамтран ажиллах боломжтойгоо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар илэрхийлжээ.
Түүнчлэн Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нийслэл, 21 аймгийн 24 салбар зөвлөлийн зургаан мянга гаруй сэтгүүлчдийг чадавхжуулах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.
Дээрх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэхээр талууд тохиролцжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна