Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Нямсүрэнгийн Мөнгөнцэцэг өнөөдрөөс /2024.12.26/ тус зөвлөлийн даргаар ажиллахаар болжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан тус зөвлөл өнөөдөр (2024.12.26) хуралдаж, шинэ даргаа сонгосон аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна