Хүний амьдралд сайн, муу ээлжилдэг.
Танд ямар нэгэн таагүй үйл явдал тохиолдож, өмгөөлөгч, хуульчийн зөвлөгөө авах гээд хаана хандахаа мэдэхгүй байна уу.
Магадгүй өмгөөлөгчийн хөлс үнэтэй санагдаж байна уу.
Төлбөрийн чадвартай эсэхийг үл харгалзан улсын өмгөөлөгчөөр дамжуулан хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг газар бол ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦААНЫ ТӨВ ЮМ.
Тус төв төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ ч үзүүлдэг. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд өргөдөл, гомдол, хүсэлт зэрэг баримт бичгийг ч боловсруулж өгдөг.
Тус төвийн 77001982 дугаарын утсаар зөвлөгөө ч авч болно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна