Монгол Улсын орчин цагийн архивын алба нь 1927 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Судар бичгийн хүрээлэнгийн 10 дугаар хурлын тогтоолоор Ц.Лувсанг хуучин данс бичгийг эмхлэх албан тушаалд томилсноор үүссэн бөгөөд зөвхөн төрийн архив төдийгүй төв, орон нутгийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгжийн албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хамарсан, төв болон төрөлжсөн 37 архивыг эгнээндээ нэгтгэсэн, гадаадын олон орны төрийн архивын байгууллага болон олон улсын холбоодтой хамтын ажиллагаа бүхий нийгэм, соёл, хууль эрх зүйн бие даасан архивын бүхэл бүтэн тогтолцоо болон хөгжиж байна.
XV зууны сүүлч, XVI зууны эхэнд үед холбогдох Үйсэн дээр бичигдсэн номноос эхлээд дорно, өрнийy олон хэлээр бичигдсэн түүх, соёлын өвийг өнөөг хүртэл хадгалж, Монголын түүх, соёл, бичиг үсгийн үнэт сан хөмрөгийн олон сая хуудас задгай архивын баримтыг ангилан цэгцэлж, данс бүртгэлтэй болгон өнөөгийн архивчдад хүлээлгэн өгсөн ахмад данс хараачдын нэгэн зууны нөр их хөдөлмөрийг энэхүү баярын өдрөөр мартах ёсгүй юм.

Энэхүү баярын өдрийг тохиолдуулан Архивын ерөнхий газрын Сургалт, судалгааны газраас “Монгол Улсын Архивын албаны ууган ажилтан Ц.Лувсан-130” сэдэвт архивын баримт, эд өлгийн үзэсгэлэн дэлгэн үзүүлж, “Монголын архив:Түүх, уламжлал” сэдэвт илтгэл хэлэлцүүлжээ.
Баярын хурлын арга хэмжээнд “Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга”-ын уран бүтээлчид уран бүтээлийн бэлэг барьсан байна.

Монгол Улсад орчин цагийн архивын алба салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа болжээ.





“Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”-аар Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн З.Баяржаргал, Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын мэргэжилтэн П.Баянбилэг, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивын эрхлэгч Г.Хишигжаргал, Захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Оргил, Цахимжуулалт хариуцсан ажилтан Н.Улаанаа, Архивын ерөнхий газрын “Хүндэт жуух бичиг”-ээр Мэдээллийн технологийн ажилтан П.Уртнасан, Эрүүл ахуйн ажилтан У.Ариунзаяа нар тус тус шагнагдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна