Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж, авлигын эсрэг хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Ажлын хэсгийнхэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, авлигын гэмт хэргийн талаар зэрэг сэдвийн хүрээнд гарч буй зөрчил дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сургалтад оролцогчдын сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн байна.
Өвөрхангай аймгийн болон сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шинээр сонгогдсон төлөөлөгчид болон ИТХ-ын ажлын алба, нутгийн захиргааны байгууллага, орон нутгийн өмчийн газрын удирдлага, ажилтан зэрэг 300 гаруй хүн сургалтад хамрагджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна