Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Хууль зүйн туслалцааны төвийн Архангай аймаг дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгч Н.Энхжаргал, Хууль зүйн туслалцааны төвийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь салбарын Улсын ахлах өмгөөлөгч Д.Энхтуяа нарыг хүний эрхийг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн “Хүний эрхийн хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.
Улсын өмгөөлөгч Н.Энхжаргал, Д.Энхтуяа нар нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн хүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх чиглэлээр 14 жил тасралтгүй ажилласан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна