Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр /2024.11.07/ 10 цагаас эхлэн хэлэлцсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааныг ээлттэй явуулах хүсэлт гаргасан ч шүүх хүлээн аваагүй юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр шүүхийн процессын тойм гаргаж, хавтаст хэрэг бүхэлдээ нууцын тэмдэглэгээтэй тул нээлттэй, хаалттай явуулах эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байхгүй гэж мэдэгдсэн.
Н.Өнөрцэцэгийн шүүх хуралдаан завсарласан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байна. Уг шүүх хуралдаанд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Зориг илтгэгч шүүгчээр оролцсон бөгөөд тус шүүхийн цахим хуудаст байгаа товд гурван бүрэлдэхүүний бусад хоёр шүүгчийн нэрийг оруулаагүй байгаа юм.
Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаярын хэлснээр давж заалдах шатны шүүх шийдвэрээ нээлттэй уншиж сонсгох юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна