Blue Sky-гаас олдсон тарвагатай холбоотой асуудлаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвөөс гаргасан мэдэгдлийг нийтлэв.
МЭДЭГДЭЛ
“Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй” гэсэн мэдээлэл цахим сайтуудад мэдээлэгдэж байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 30 минутад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Blue Sky Tower-н 2 давхрын 00-ын өрөөнд ууттай тарвага боогоод орхисон гэх мэдээллийг өгсний дагуу Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дуудлагын баг бүрэлдэхүүн ажиллаж байна.
Одоогийн байдлаар тарваган тахал өвчний хүний сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тухайн газраар үйлчлүүлсэн болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Тухайн тарвагыг 00-ын өрөөнд орхиж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэнийг олж тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төв
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна