20К КЛУБЫНХЭН БАГАНУУРЫН УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ


Нийгмийн сайн сайхны төлөө зөвийг санаачилж, зөв үйл хэрэгт уриалан дууддаг хамгийн олон гишүүнтэй 20К клубын хамт олон  Багануурын уурхайн үйл ажиллагаатай өнгөрсөн долоо хоногт танилцлаа. 20К клубынхэн  #brandTrend  аян  зохион байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд улс орныхоо өнцөг булан бүрийн гайхамшигт сайхан байгаль, хүн ам, ёс заншил, дотоодын үйлдвэрлэл, томоохон бүтээн байгуулалт, тулгараад байгаа бэрхшээл, шийдэх гарцад анхаарал төвлөрүүлж, олон нийтэд хүргэдэг билээ.  

Багануурт амьдрал, ажил буцалж байна. Хүүхдүүд нь нүдэндээ галтай, хүмүүс нь ажил хөдөлмөртөө дуртай юм. Ирсэн зочдоо Багануурынхан уурхайтайгаа танилцуулахын зэрэгцээ өөрсдийн ажил мэргэжилтэй холбоотой гэнэтийн сюрпризтэй угтлаа.

Багануурын Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Эмнэлэг хамтран зохион байгуулдаг сургалтын энэ удаагийнхад 20К клубын гишүүд оролцов. Тун ч сонирхолтой болсон сургалтын үеэр онцгой нөхцөл байдалд хэрхэн хүний амь аврах, анхны тусламж яаж хүргэх зэрэг олон зүйлийг  сурсан юм. Тэгээд болоогүй ээ, уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ нөхцөл байдлыг бодитоор ойлгосон. Энэ талаараа ч Монголын хамгийн олон дагагчтай сошиал инфлүүзрүүд өөрийн цахим хуудсаараа хэд хоног л “нүдлээ”.

Газар дээр нь очиж танилцахад нөхцөл хүнд байлаа. Багануурын уурхайн нэг шанага нүүрс 50 ч хүрэхгүй, 43 төгрөг. Уурхай хоногт 12000 тонн нүүрс олборлон станцуудад нийлүүлдэг. Гэвч нүүрсний үнэ, өртгийн зөрүүнээс нэг хоногт л 131 сая, сард 3.9 тэрбумын алдагдал хүлээдэг. Төр нүүрсний үнийг хязгаарладаг, уурхай ашиггүй ажиллаж байгааг мэдэх  атлаа татвараар боомилдог. Тухайлбал, 2022 онд Татварын ерөнхий газраас 2016-2019 оны татварыг хугацаанд нь төлөөгүй гэж 10.8 тэрбум, 2020-2022 оны татварыг хугацаанд нь төлөөгүй гэж 11.8 тэрбум, нийт 22.6 тэрбум төгрөгийн алданги ногдуулжээ. Гэсэн хэдий ч Багануур ХК-ийн 1100 гаруй ажилчид нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой, ирээдүйдээ итгэлтэй, хамгийн гол нь уурхайдаа хайртай, эх орныхоо голомтыг сахих үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэг хариуцлагаа ухамсарласан бахархам хамт олон санагдсан. 

Санхүүгийн хувьд алдагдалтай байгаа ч тэд үйлдвэрлэлтийн төлөвлөгөөт зорилтоо 100-аас дээш хувь биелүүлсэн байна лээ.   Сэтгэлтэй зүтгэлтэй ийм хамт олныг нэг л дэмжээд өгчихвөл сэпхийгээд л босоод явчихна даа гэж өөрийн эрхгүй бодогдсон. Уг нь Багануурын уурхайн өнгө зүс, ажилчдын уйгагүй хөдөлмөр, удирдлагын арга барил, хичээл  зүтгэл ер дутаагүй юм билээ. Гэвч нийслэлийг тогтой байлгахад өдөр шөнөгүй зүтгэж байгаа тус уурхай руу төр засгийн бодлогоор анхаарал хандуулах цаг болсныг энэ дашрамд дуулгая.

                                                                                                                 Д.ХҮСЛЭН

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЯТЖАВЫН ДАВААЖАВД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛ ХҮРТЭЭВ 19 цагийн өмнө
УЛААНБААТАРТ ОРОЙДОО БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 16-18 ХЭМ ДУЛААН 20 цагийн өмнө
ЯПОН УЛС РУУ БОГИНО ХУГАЦААГААР ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ Х… Өчигдөр
ТӨВ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР БОРОО ОРЖ, ИХЭНХ НУТГААР СЭР… Өчигдөр
МОНГОЛБАНКНЫ ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН ИХ СУРГУУЛИУДТАЙ ХА… 2026/09/03
УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ЕСДҮГЭЭР САРЫН 7-НЫ 10 ЦАГТ ЭХЭЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАР ХОТ, 21 АЙМГИЙН ТӨВИЙН АГААРЫН ЧАНАРЫГ АВТОМАТААР ХЯНАХ ТО… 2026/09/03
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
Ж.БУЯНБАТ: ГЭМТ ХЭРЭГ БУУРАХАД ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗҮЙЛСИЙН НЭГ Н… 2026/09/03
ТУРААДАГ ГЭХ МОНЖУРА ТАРИАГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХУУЛЬ БУСААР УЛСЫН ХИЛ НЭВТР… 2026/09/03
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ОЛГОСОН ДЭМЖЛЭГ, УРАМШУУЛЛЫН ТАЛААРХ МЭДЭ… 2026/09/03
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙГ ЭМЧЛЭХ ТОГТОЛЦООГ ШИНЭЧИЛНЭ 2026/09/03
УЛААНБААТАРТ 29-31 ХЭМ ДУЛААН 2026/09/03
СОЛОНГОС ХӨТЛӨГЧИД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХУРДАН ӨВӨӨ Ц.РАДНААГИЙН АРЬСНЫ САЙ… 2026/09/02
ЭХ БААВГАЙ, ГУРВАН БАМБАРУУШИЙГ ХҮН, МАЛЫН СУУРЬШЛЫН БҮСЭЭС ХОЛДУУЛЖ, … 2026/09/02
ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХҮЧИН ЧАДЛЫГ САЙЖРУУЛАХ ТӨСЛИЙН ГЭРЭ… 2026/09/02
ТӨРӨЛХИЙН ЗҮРХНИЙ ГАЖИГ, УРУУЛ, ТАГНАЙН СЭТЭРХИЙ, НҮҮРНИЙ ГАЖ ХӨГЖИЛТЭ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ЗЭЭЛДЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫГ НЭГДСЭН БАЙДЛААР ЗАЙЛШГҮЙ ХИЙДЭГ БАЙХ ЗО… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02
Их Уншсан
ОНГОЦНЫ ОСЛООС ШИРЭНГЭН ОЙД УНАСАН Ч АМЬД ҮЛДСЭН ОХИНЫ ТҮҮХ 2026/08/29
БАГА АНГИЙНХНЫГ ТООНД ДУРЛУУЛАХ ДҮРС ХУВААХ, ЭВЛҮҮЛЭХ НОМ 2026/08/30
МЭДРЭМЖ СЭРГЭЭСЭН УРИЛГА 2026/09/03
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХОНИНЫХНЫ ХУВЬД ОНОВЧТОЙ БҮТЦЭЭР ДАМЖИ… 2026/09/01
А.БАДАМ: БҮХ НИЙТИЙН ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛ ЗАЙЛШГҮЙ ЧУХАЛ БАЙНА 2026/08/27
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙНХНИЙ ХУВЬД САНХҮҮГИЙН ТОГТВОРТО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХНЫ ХУВЬД ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭ… 2026/09/02
ШҮҮХЭЭР ОВОГЛОСОН ХҮН 2026/08/24
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД АМЖИЛТАД ХҮРЭХ Ү… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД ЗОРИЛГОО ТОДОРХОЙ БО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД УРТ ХУГАЦААНЫ ТӨЛӨВЛӨ… 2026/09/02
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД БОДИТООР АШИГ ОЛО… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙНХНИЙ ХУВЬД ИРЭЭДҮЙН ТОМ АЛХМЫН … 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ- ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД АЖИЛ ХЭРЭГТ ТААТАЙ… 2026/09/01
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХНЫ ХУВЬД ЦАР ХҮРЭЭГЭЭ ӨРГӨЖҮҮЛ… 2026/09/02