Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийхдээ “Бид өнөөдөр цалин хөлсний тогтолцоогоо эргэн харах шаардлага үүсээд байна. Нэг Засгийн газартай ч салбар бүр өөр өөр зэрэглэл, өөр шатлалтай цалингийн тогтолцоотой явж ирлээ. Төрийн албанд ажиллахад цалинг ямар аргачлалаар тооцох, ямар нэмэгдэл, урамшуулал авах вэ гэдэг Цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцооны хуулийг өргөн барихаар бэлтгэж байна. “ гэжээ.
Мөн ирэх жил тэтгэвэр, цалинг зургаан хувиар нэмэхээр тооцоолж, УИХ-д төсөв өргөн барьсан талаараа мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна