ШИЛДЭГ ЖОЛООЧ НАРТ ОРОН СУУЦНЫ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛАВ


Жил бүр уламжлал болон  зохион байгуулдаг “Уран жолоодлого” тэмцээний шилдгүүдийг энэ жил шалгаруулахдаа  жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж /бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ёс зүйн алдаа гаргаагүй, зорчигчдод хүндэтгэлтэй хандан, соёлч боловсон үйлчилдэг, замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж хотын үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын уралдаанд тэргүүлсэн нийтийн тээврийн салбарын 15 жолоочид “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулжээ.
Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцлов. 

Энэхүү уралдаанд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгжийн байгууллагын 16 багийн 85 жолооч оролцсон. Шилдгийн шилдгээр “Эрдэм Транс” ХХК-ийн жолооч Д.Очгэрэл шалгарч, 150 сая төгрөгийн эрхийг бичиг гардлаа. Мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж шалгарсан 14 жолоочид 100 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулж ажилд нь амжилт хүслээ.

  • Шилдгийн шилдэг

“Эрдэм транс” ХХК-ийн жолооч Доржпүрэвийн Очгэрэл

"Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ

1. Барамсайгийн Уламбаяр
2. Ганхуягийн Тэмүүжин
3. Ганбаатарын Сэргэлэн
4. Балдангийн Цогтсайхан
5. Ганбаатарын Мөнх-Улаанаа

”Эрдэм транс” ХХК

1. Төмөрбаатарын Баасандорж
2. Ганболдын Гантулга
3. Төмөрбаатарын Жаргалбат
4. Дэлгэрцогтын Цогттулга

”Сутайбуянт” ХХК

1. Машлайн Батцагаан
2. Баясгалангийн Ууганбаяр
3. Гансүхийн Ганболд
4. Галбадрахын Батжаргал


0
angry
0
care
0
haha
5
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 7 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 11 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 11 цагийн өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР 16 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 17 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 17 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 18 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… Өчигдөр
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… Өчигдөр
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 2025/12/09
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07