АВТОМАШИНГҮЙ ӨДӨР 20 ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ АЖИЛЛАХГҮЙ


“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Уг арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр /2024.09.17/ мэдээлэл өглөө.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашингүй өдөр зохион байгуулах ажлын хэсгийг томилж, бэлтгэл ажлыг хангаж байна. Автомашингүй өдрийг 1500 орчим хотод 100 орчим сая хүнийг оролцуулан тэмдэглэдэг. Манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Дэлхийн автомашингүй өдөр есдүгээр сарын 22-нд тохиодог. Улаанбаатар хотын хувьд энэ бямба гарагт зохион байгуулах юм. Арга хэмжээний үндсэн зорилго нь автомашины хэрэглээнээс татгалзах, автомашинаас бусад тээврийн хэрэгслийг сонгох буюу нийтийн тээвэр, унадаг дугуй, явган алхалтыг дэмжихэд олон нийтийг уриалах юм. Энэ жилийн арга хэмжээний онцлог нь Улаанбаатар хотоос хэрэгжүүлж байгаа “Экомобилити” аяныг тодотгон дэмжиж байна. Ингэхдээ төвийн байршлуудад авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. 20 зах, худалдааны төвийг амраана. Сүхбаатарын талбайд болох нэгдсэн арга хэмжээгээр иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэхээс гадна уралдаан тэмцээн, бусад арга хэмжээ болно. Мөн төвийн зургаан дүүргээс асар барьж үйл ажиллагаагаа явуулна” гэлээ.

 Зам хааж байгаа 310 цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана

Өглөөний 7 цагаас оройны 18:00 цагийн хооронд дараах авто замуудыг хаана. Хойд чиглэлдээ СУИС-ийн уулзвар, Хүнсний IV дэлгүүрийн уулзвар, баруун талдаа Дарь-Эхийн уулзвар, Сансрын тунель, Зүүн 4 зам, Бөхийн өргөө, урд талдаа “Шангрила”-гийн уулзвар, Хүүхдийн ордны уулзвар, зүүн талдаа “Өгөөж”-ийн уулзвар, Баруун 4 зам, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Гэсэр сүмийн уулзвар гэсэн байршлууд дээр өмнөх жилүүдтэй адилхан түвшинд хөдөлгөөнийг түр хязгаарлаж, цагдаагийн албан хаагчид хяналт тавьж ажиллана. Зам хааж байгаа 310 орчим цэг дээр 360 гаруй албан хаагч ажиллана. Дээрх нэршил бүхий байршил дотор тээврийн хэрэгсэл зорчихгүй гэсэн үг. Тухайн байршилд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн журмыг дагана гэдгийг ТЦА-ны  Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирбат хэлж байв.

Мөн автомашингүй өдрөөр дээрх хаасан авто замуудад цахилгаан мотоцикл, цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, суррон зэргийг хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна. Явганаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийг гэмтээхгүйн тулд эдгээр тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. 

Дөрвөн байршилд авто зам шинэчилнэ

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар “Нийслэлийн Замын хөгжлийн газраас дөрвөн байршилд авто замын ажил хийж байгаа. Нарны замын хэсэгчилсэн засвар шинэчлэлийн ажлын хүрээнд Паркын баруун уулзвараас Урбанекийн уулзвар хүртэл 650 метр замын урд хэсгийг автомашингүй өдөр хааж, хучилтын ажил хийнэ. Энэ сарын 22-ны өдөр нь хойд хэсгийг хэсэгчилж хааж, хөдөлгөөнийг сэлгэж хэвийн явуулна. Наадамчдын замд 550 метр газарт засвар шинэчлэлийн ажлыг саадгүй хийнэ. Нисэхийн Аюулгүйн тойргоос урагш Архивын ерөнхий газар хүртэл 1.7 км авто замыг хэсэгчилж хааж замын ажил хийнэ. ТБД андуудаас Өгөөжийн уулзвар хүртэлх замыг 21-23-нд хэсэгчлэн хааж засвар шинэчлэлийн ажлыг хийнэ” гэв.

Автомашингүй өдрөөр 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орно

Нийслэлийн Тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Автомашингүй өдрөөр Зүүн 4 замаас Баруун 4 зам хооронд, Энхтайвны өргөн чөлөө, Бага тойруу гэсэн авто замуудаар дайран өнгөрөх бүх чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж байгаа. Автомашингүй өдөр урдаас хойш болон хойноос урагш явж байгаа тээврийн хэрэгслүүдийг Их тойруугаар тойруулах, Сүхбаатарын талбай болон Бага тойруугаар эргэлт хийж байгаа тээврийн хэрэгсэл бүгд богино эргэлтээр хөдөлгөөнд оролцоно. Нийт 41 чиглэлийн 345 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулахаар маршрутыг төлөвлөсөн. Маршрутад өөрчлөлт оруулсан ч амралтын өдөр ажилладаг 945 тээврийн хэрэгслийн тоонд өөрчлөлт орохгүй учир иргэд саадгүй зорчих боломжтой” гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮНЭТ ЦААС ЗЭЭЛДҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЭЭСЭН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТЫГ БАТАЛЛАА 6 цагийн өмнө
БНСУ-ЫН ВИЗТЭЙ ХОЛБООТОЙ НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ БҮХИЙ ШИНЭ ЖУРАМ 15-НААС ХЭР… 7 цагийн өмнө
ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 230 МЯНГАН ИРГЭНИЙ ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ… 11 цагийн өмнө
ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ 36 САР БОЛГОЖ, ЭРСДЭЛИЙН ХЭМЖЭЭГ 100 ХУВЬ … 11 цагийн өмнө
СОЁЛТОЙ ХАКЕР 16 цагийн өмнө
ЭХЭМҮТ-ИЙН ХҮҮХДИЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКТ ЦАГ АВСАН ИРГЭДИЙН 80 ХУВЬ НЬ Х… 17 цагийн өмнө
COP17 БАГА ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД НҮБ БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД Б… 17 цагийн өмнө
БАРУУН, ТӨВ, ГОВИЙН АЙМГУУДЫН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА 18 цагийн өмнө
Д.ЖИГМЭД АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН ПАРА ПАУЭРЛИФТИНГИЙН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
УЛСЫН ХОЁРДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ИРЭХ ОНООС АМЬД ДОНОРООС БӨӨР ШИЛЖҮҮЛЭН С… Өчигдөр
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН ӨМНӨХ ДОЛОО ХОНОГООС 5 ХУВИАР БУУРЧЭЭ Өчигдөр
ГАШУУНСУХАЙТ БООМТЫН АВТО ТЭЭВРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛЖ, НҮҮР… Өчигдөр
ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ШИНЭ ЖИЛ, БАЙГУУЛЛАГА, САЛБАРЫН ОЙ ЗОХИОН БАЙГУУЛАХГ… Өчигдөр
ЦЕМЕНТ ШОХОЙ ХХК-Д УЧИРСАН 3.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛҮҮЛЛ… Өчигдөр
Б.БАТБААТАР: НҮҮДЛИЙН СОЁЛ, ЭКОЛОГИЙН УЯЛДААГ ХАМГААЛАХГҮЙ БОЛ ЗЭРЛЭГ … Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 14 БАЙРШИЛД ЗАССАН СҮЛД МОДНЫ ГЭРЛИЙГ ӨНӨӨДӨР 19… Өчигдөр
БАРУУН, ГОВЬ, ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ЦАС ОРЖ, ШУУРНА Өчигдөр
ШИНЭ ГЭРЭЭ, ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХ АСУУДЛЫГ ОН ДУУСТАЛ ЦАРЦААХ ЧИГЛЭЛ ӨГЛ… 2025/12/09
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨСЛҮҮДИЙН ҮР ДҮНГ … 2025/12/09
ДИМАШ КУДАЙБЕРГЕН НҮБ-ЫН САЙН САНААНЫ ЭЛЧ БОЛЛОО 2025/12/09
Их Уншсан
Ц.БАЯРЧИМЭГ: ЭХ ОРНЫХОО НЭР, ТӨРСӨН НУТГАА ДУУДАХ ЁСТОЙ БОЛСОН УЧИР ГО… 2025/12/01
ДИМАШ: ЖИНХЭНЭ ОДОД БОЛ УРЛАГИЙНХАН БИШ, ХҮНИЙ АМЬ АВАРСАН ЭМЧ НАР 2025/12/04
ӨСВӨР НАСНЫ ХҮҮ МИНЬ ӨӨР ХҮН БОЛЧИХ ШИГ САНАГДСАН… 2025/12/02
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ИХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЖИНЛҮҮРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ - ОХИНЫ ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ҮХРИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МЭЛХИЙН ОРД 2025/12/01
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫН ОРД 2025/12/01
PHYSICAL: WELCOME TO MONGOLIA ШИНЭ ЦУВРАЛЫГ МОНГОЛД БЭЛТГЭЖ, ШИНЭ ОНОО… 2025/12/03
Б.ЭНХБАЯР САЙД ОУЭШ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАХ ҮЕЭРЭЭ МОНГОЛ УЛСААС ШҮҮ… 2025/12/07