Нарантуул захын дөрвөн замын уулзварын нүхэн гарцыг 2025 онд барих тухай Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр /2024.09.14/ хэлжээ.
Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорийн нүхэн гарцын ажил арав, арваннэгдүгээр сард дуусна.
Эдгээр нүхэн гарцууд ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөн төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болж, түгжрэл тодорхой хувиар буурах тоон судалгаа байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна