ТЭЭГЧ ЭХ, БЭЛГИЙН ЭСЭЭ АШИГЛУУЛСАН ХҮН ХҮҮХДИЙГ АВАХ НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ ЭРХГҮЙ БАЙХААР ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАЖЭЭ

Admin
Өчигдөр

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2026.04.22) Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мэргэжлийн байгууллагууд болон олон нийтийн төлөөллөөр хэлэлцүүллээ.



Хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг нь Гэр бүлийн тухай хууль бөгөөд уг хуулийг 1999 онд баталж, 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн учраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн барьсан тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас танилцууллаа.

Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн чухал болоод байна.

Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг тусгасан гэв. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 11 бүлэг, 88 зүйлтэй. “Тэжээн тэтгэх үүрэг, тэжээн тэтгүүлэх эрх” гэсэн шинэ бүлэгт гэрлэлт цуцалсан тохиолдолд хүүхдийн эрхийг хамгаалах, тэтгэлгийн хэмжээг хүрэлцэхүйц, тасралтгүй байх зарчимд нийцүүлэн тухайн бүсэд тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй, хүүхдийн өөрийн онцлогт нийцсэн тэтгэлэг авахаар зохицуулсан. Тэтгэлэг төлөөгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, цус ойртолтоос сэргийлэхийн тулд гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө ДНХ (Дезоксирибонуклейн хүчил)-ийн шинжилгээнд хамрагдахаар төсөлд тусгасан. Гэрлэлттэй адилтгах харилцаа, тээгч эх, өөр хүний бэлгийн эс ашиглан хүүхэдтэй болох гэсэн шинэ ойлголтыг хуулийн төсөлд тусгаж, тээгч эх, бэлгийн эсээ ашиглуулсан хүн хүүхдийг авах нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар зохицуулж буй. Манай улсад 2017-2024 онд гэрлэлтээ бүртгүүлээгүй хосын харилцаанаас 254,217 хүүхэд мэндэлжээ. Тэд гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх, үүрэгтэй зэргийг танилцуулгад дурдсан.


Жил ирэх тусам гэрлэлт цуцлалт нэмэгдэх хандлагатай болж, тэдгээрийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жил хамтран амьдарсан гэр бүл эзэлж байгаа. Гэр бүлийн зөрчил маргаан нь санхүүгийн хүрэлцээгүй байдал, архидалт, гэр бүлээс гадуурх харилцаа, үзэл бодлын зөрчил зэрэг шалтгаанаас үүдэлтэй хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын ахлах шинжээч М.Цогтбаатар танилцууллаа.

Тэрбээр, бүх аймаг, дүүрэгт Гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвүүдийг байгуулж эхэлсэн, 330 сум, 204 хороонд нийт 773 нийгмийн ажилтан ажиллаж эхлээд байна. Кэйс шийдвэрлэлт 75 хувьтай буюу 10 хувиар өссөн. Гэр бүл төлөвлөлт нь орчин үед чухлаар хөндөгдөж буй асуудал бөгөөд жил ирэх тусам залуучууд гэр бүл зохиох, хэзээ хэдэн хүүхэдтэй болох зэрэгт анхаарал хандуулж байна. Гэр бүл төлөвлөснөөр хүүхдийн эндэгдэл болон үр хөндөлт буурах, эх үрсийн эрүүл мэнд сайжрах, үргүйдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хэмээв.


Хэлэлцүүлэгт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш М.Мөнхнаран “Дангаар болон хамтарсан хэлбэрүүд: Хамтарсан хүүхэд асрамжийн тогтолцоог нэвтрүүлэхэд бэлтгэх асуудал” сэдвээр танилцуулга хийлээ. Түүний хэлснээр бол хамтарсан хүүхэд асрамжийн төрлүүдэд “Шувууны үүр” төслийг хэрэгжүүлдэг улс орон байдаг. Энэ нь эцэг, эх тусдаа амьдардаг ч хүүхэд дээрээ ээлжлэн ирж, амьдрах, асран хамгаалдаг арга. Эдгээр аргуудаас Монгол Улсад хамгийн тохиромжтой хувилбар нь хамтарсан хүүхэд асрамжийн тогтолцоо хэмээн сонгож, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэг заалт оруулсан нь олон асуудлыг шийдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, хамтарсан асрамжийн хүрээнд тухайн гэр бүлийн хөрөнгө хуваагдахгүй, хүүхдэд зарцуулагдах болно гэв. Ганцхан зүйл заалт оруулж байгаа мэт боловч их өргөн хүрээний өөрчлөлтийг авчрах тул шүүхийн зүгээс шийдвэрийн төслийн загварыг бий болгох шаардлагатай. Шүүгчид хамтарсан биечилсэн хүүхэд асрамжийн төлөвлөгөө, хүүхдийн нас, онцлогт тохирсон хуваарь гаргах, хүүхдэд мэдээлэл өгөх чадвартай болох шаардлагатай. Өмгөөлөгчид гадны орнуудын хамтарсан хүүхэд асрамжийн төлөвлөгөөний загваруудыг судалж, төлөвлөгөөний загвартай болох, хүүхдийн насанд тааруулан үйлчлүүлэгчдэдээ түүнийг санал болгохуйц чадварт суралцах зэрэг хэрэгцээ, шаардлага үүсэх талаар судлаач танилцуулав.





Энэхүү хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, С.Одонтуяа нар гэр бүлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн асуудлыг хөндөж, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, албан ёсоор гэрлээгүй, хамтран амьдрагчдын дагавар хүүхдийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хамгаалах шаардлагатайг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, ургийн овог давхацсан 30 мянган хос гэр бүлийн асуудлыг хэрхэх тухай асуудлыг хөндсөн бол өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ гэр бүлийн шүүхийн оролцоог, “Эмэгтэйчүүд ба Тэгш эрх” ТББ-ын тэргүүн Э.Аззаяа, хүүхэд хамгаалалд сэтгэлзүйчдийг бэлтгэн оролцуулах зохицуулалт бий эсэхийг тодрууллаа.



Нэг тойргийн шүүхэд туршилтаар сэтгэлзүйч ажиллуулсан нэг жилийн хугацаанд гэр бүл цуцлуулах тухай 405 гомдол ирснээс 53 нь хүсэлтээ буцаан авсан сайн туршлага бий болсон тул шүүхүүдийг сэтгэлзүйчтэй болгох санал хүргүүлсэн хэмээн яамны төлөөлөл хариулав.

Иргэний нийгмийн төлөөллөөс асран хамгаалагч болон гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн эрүүл мэндийг хянан үзэх, мөн ням гарагийг гэр бүлийн өдөр болгон хуульд тусгуулах саналыг илэрхийлж байлаа. Хуулийн төсөлд хүний эрх, хүүхэд хамгаалал, тэтгэмжийг олгуулах, хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр Хүний эрхийн Үндэсний Комиссоос санал ирүүлсэн тухай танилцуулсан.



Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт нас, насны төлөөллийг оролцуулж, хүүхдийн дуу хоолойг тусгасан онцлог үйл явдал болж буйг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл тэмдэглэв. Тэрбээр хэлэлцүүлгийн үр дүнд гарсан саналуудыг Ажлын дэд хэсэгт бүртгэн авч байгааг чухалчилсан. Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэгт төр, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож санал, байр сууриа илэрхийллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 8 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 11 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 12 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЛЭГЭЭР ХАНГАХ ЧАДВАРЫ… 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11