Н.УЧРАЛ: САЙД НАРЫГ ТОМИЛОХДОО ТУРШЛАГА, ЁС ЗҮЙ, ХАРИУЦЛАГА ҮҮРЭХ ЧАДАМЖИЙГ ШАЛГУУР БОЛГОСОН


Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хэлсэн үгийг нийтлэв. 

Улсын Их Хурлын дарга,

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлнө” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас дэлхий даяар үүссэн эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засгийн эмзэг байдал, төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг тасалдуулсан улс төрийн үйл явц гэсэн гурван том эрсдэлийн огтлолцол дунд шинэ Засгийн газар бүрэлдэж байна.

Эгзэгтэй нөхцөлд Засгийн газрын бүтцийг өөрчлөх нь халаа сэлгээ, шилжилт хөдөлгөөнд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө, үнэтэй цаг хугацааг үрж, төрийн байгууллагуудын шуурхай, тасралтгүй ажиллагааг алдагдуулах өндөр эрсдэлтэй байна. Сандал суудал биш санал шийдэл боловсруулж хэрэгжүүлэх, улс төрийн зөрчлөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байна. Иймд бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах болон цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нийцүүлэн Засгийн газраа байгууллаа.

Үүний хамт төрийн байгууллагын хийдэл давхардлыг иж бүрэн тодорхойлох чиг үүргийн иж бүрэн дүн шинжилгээ хийж, төрийн үйлчилгээ, зөвшөөрлийг цааснаас цахимд шилжүүлнэ. Эрх зүйн үр дагавар багатай зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлж, чиг үүрэг нь давхардсан агентлаг, хөгжлийн төвүүдийг татан буулгаж, төсвийн хөрөнгө хэмнэж, төрийн албыг цомхон, хурдтай, бүтээмжтэй болгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Төрийн өмчит компаниудыг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, олон нийтэд нээлттэй болгох, үр ашиг, бүтээмжийг нь өсгөх, төрийн зах зээл дээр хэт оролцоог хазаарлаж, хувийн хэвшил, хийж бүтээх хүсэлтэй хэн бүхэн, хүн бүрд өсөж өндийх орон зай, шинэ зам нээн, хүнд суртал, хууль журам, татварын дарамтаас чөлөөлнө.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн арга зам нь иргэн, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засаг, эрх зүй, ногоон хөгжил, авлигын эсрэг эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого, УИХ-ын тогтоолоор батлагдсан, төрийн хүнд суртлын чөдөр тушааг тайлах “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга байх болно.

Эдийн засгийн чөлөөлөлтөөр зах зээлд хуруу гараа дүрсэн төрийн зуршлыг халж хувийн хэвшил, иргэний эрх чөлөөг хамгаалах нь өсөлтийн тооноос хүртээмжийн чанар, өрхийн үүд, иргэний хаягаар хүргэх бодит орлогыг нэмэхийг зорьж байна.

Эрх зүйн чөлөөлөлтөөр хууль журмын хийдэл давхардал, гох дэгээг тайлж, хүний эрх, эрх чөлөөг хамгаална.

Ногоон хөгжлийн чөлөөлөлтөөр эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх, хариуцлагатай уул уурхайн ил тод байдлын санаачилга, байгалиа хамгаалж, баялгаа байгальдаа ээлтэй ашиглах, нар, салхи, тархмал эх үүсвэрийн дундаршгүй нөөцөөр эрчим хүч, орлого бүтээх зорилтыг хэрэгжүүлнэ.

Авлигын эсрэг чөлөөлөлт нь нотлогдоогүй хууль бус, нотлогдоогүй орлогыг хураах, эрүүл мэнд, боловсролд зориулж, хохирол барагдуулах, хээл хахуулийн хорт хөрс болсон цаасан хүнд суртлыг халах зэрэг бодлогын шийдэл байх болно.

Шинэ Засгийн газар шударга ёс, эв нэгдлийг гагнаас болсон иргэнийхээ эрх чөлөө, баялаг бүтээгчдийнхээ хүсэл зорилгод бүрэн дүүрэн итгэж, дэлхийн хурцадмал байдлаас үүдсэн энерги, эрчим хүчний эх үүсвэр, эдийн засгийн хямралыг сөрж туулах болно.

Засгийн газарт ажиллах сайд нарыг тохоон томилохдоо салбараа шууд удирдан зохион байгуулах мэдлэг туршлага, асуудлыг шийдэл болгох улс төрийн капитал, ёс зүй, хүлээсэн хариуцлагаа үүрэх чадамжийг үндсэн шалгуур болголоо.

Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцуулж байна.

  • Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад,
  • Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
  • Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдад,
  • Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,
  • Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдад,
  • Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайдад,
  • Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдад,
  • Гонгорын Дамдиннямыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад,
  • Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдад,
  • Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад,
  • Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсролын сайдад,
  • Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад,
  • Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайдад,
  • Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад,
  • Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад,
  • Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,
  • Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад,
  • Бадрахын Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдад,
  • Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлээд байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ДОНТОХ ЭМГЭГЭЭС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР БНСУ-ЫН ТАРХИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ… 8 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: АЛИСА ЛЬЮ ҮРГЭЛЖ ИНЭЭЖ ЯВДАГ, БАС ҮНЭХЭЭР ГАЙХАЛТАЙ ХӨ… 11 цагийн өмнө
БАНКУУДЫН НИЙТ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 48.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС… 12 цагийн өмнө
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ СЭДЭВТ УУ… 14 цагийн өмнө
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО, НОЙТОН ЦАС ОРНО, 9-11 ХЭМ ДУЛААН 15 цагийн өмнө
COP17-ЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН ААН-ИЙН ТӨЛӨ… Өчигдөр
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ 54.4 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧ, ӨМНӨХ ОНООС 24.7 ХУВИАР… Өчигдөр
ЧИНГИС ХААН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНИЙ ТӨСЛИЙГ… Өчигдөр
ИНЧОНД КОНСУЛЫН ХЭЛТСИЙН САЛБАР БАЙГУУЛНА Өчигдөр
ФОТО АГШИН: О.ЕСҮН, Б.ХОНГОРЗУЛ НАР СКВОШ ТЕННИСНИЙ ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨ… Өчигдөр
БААВГАЙ УНТУУЛАХ БУУ,ЭМ, БАГАЖ ХЭРЭГСЛИЙГ ОРУУЛЖ ИРЭХ АСУУДЛЫГ ШУУРХАЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: Д.АНАР, Х.ОЮУНГЭРЭЛ, М, АМАРТҮВШИН, П.ХУЛАН НАР СКВОШ ТЕНН… Өчигдөр
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… Өчигдөр
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА Өчигдөр
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … Өчигдөр
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 2026/09/22
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 2026/09/22
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 2026/09/22
Их Уншсан
Л.ДАНЗАННОРОВ: ӨМГӨӨЛӨГЧ ӨӨРТӨӨ ЭРХ ОЛЖ АВАХ ГЭЭД БАЙГАА БИШ, ЦААНА НЬ… 7 цагийн өмнө
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
БААВГАЙ СУУРЬШЛЫН БҮС РҮҮ ОРЖ ИРСЭН 80 ОРЧИМ ТОХИОЛДОЛ ОН ГАРСААР БҮРТ… 2026/09/16
МИАТ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГТЭЭ 10 ХУВИЙН ХЯМДРАЛ ЗАРЛАЖЭЭ 2026/09/14
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11
Ц.ШИНЭ-ЭРДЭНЭ, О.ЭНХ-ЭРДЭНЭ НАРЫН ТҮҮХИЙГ ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ХОЛБОО… 2026/09/19
ШИЙДВЭР ГАРГАГЧДЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ МЭДЛЭГЭЭР ХАНГАХ ЧАДВАРЫ… 2026/09/11
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГЫН АЙЛЧЛАЛ ХОЁР УЛСЫН ПАРЛАМЕНТ ХООР… 2026/09/11