БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ 10 ЦОГЦ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ


Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан дүүргийн хэмжээний төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт хийжээ. 

Тэрбээр "Аливаа улс орны ирээдүйн хөгжил өнөөдөр боловсролын салбартаа хэр анхаарснаар хэмжигддэг нь нэгэнт батлагдсан" гэдгийг онцлоод 2026 оныг “Иргэн төвтэй соёл хөгжлийн жил” болгосонтой холбоотойгоор боловсролын салбарт 10 цогц төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн талаараа танилцуулсан.

Эдгээр төсөл нь дүүргийн хэмжээнд өмнө нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж байсан, хэрэгжих суурь нь тавигдсан байсан. Харин энэ удаа нэгтгэж, төсөв, ажлын хэсэг гарган хэрэгжүүлж байгаагаараа онцлогтой.

Нэгэнт боловсролын салбарыг түшиглэн хүүхдийн хөгжлийн дэмжихээр хэрэгжүүлж буй тул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн ЕБС-ийн захирлууд болон Боловсролын хэлтсийн дарга О.Мөнх-Эрдэнэ нарт танилцуулж, санал солилцжээ.

Төслүүдийг танилцуулбал,

  • Монгол ахуй тойрон аялал – Гачууртын Дэндигийн аманд амьдарч буй малчин өрхүүдийн аж байдалтай ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг танилцуулж, өв соёлоо сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлнэ.
  • Аюулгүй амьдрах ухааны сургалтын танхим – Одоо 2 цэцэрлэгт байгуулаад байгаа. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах дадал хэвшил олгох сургалтын танхимыг 2026 онд 5 цэцэрлэг, 5 сургуульд байгуулна.
  • Тийбол – Тийболын спортыг дүүрэгтээ түгээн дэлгэрүүлж, гэмт хэрэг, зөрчлөөс бага насны хүүхдүүдийг хамгаалах, хөгжүүлэх, спортоор хичээллүүлж, амжилт гаргах нөхцлийг бүрдүүлнэ
  • Хөгжлийн хавтас – Дүүргийн цэцэрлэгийн сурагчдыг “Хөгжлийн хавтас”-тай болгож, олон улсын туршлагыг нэвтрүүлнэ.
  • C1 тэмүүлэл – Дүүргийнхээ ЕБС-ийн англи хэлний багш нарыг дэмжиж С1 түвшинд хүргэх вакумжуулсан сургалтад хамруулна.
  • Хэл-Ирээдүй – ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг гадаад хэлээр ЭЕШ-даа 800 оноо авахад нь бэлтгэнэ.
  • Гэр бүл+багш=Хамтын хөгжил – Анхаарал тавих шаардлагатай буюу архины хамааралтай өрхүүдийг сонгон авч цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ.
  • Роботын боловсрол STEAM – ЕБС-иуд болон цэцэрлэгүүдэд роботын анхан шатны бэлдэц дээр ажиллаж, бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх төслийг хэрэгжүүлнэ.
  • Бэлэн бай – Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран өрхийн түвшинд гамшгийн эрсдэлийн үеийн төлөвлөгөө, бэлэн байдлыг хангуулах хөтөлбөрийг айл өрхүүдэд хэрэгжүүлнэ.
  • Бүтээлч орон зай – Хог хаягдлын дахин боловсруулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх төслийг ЕБС-иудад хэрэгжүүлнэ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
НЭГДСЭН ХҮЧЭЭР ИЛҮҮ САЙХАН, ЭНХ АМГАЛАН ДЭЛХИЙ ЕРТӨНЦ БҮТЭЭХИЙГ УРИАЛА… 2 цагийн өмнө
АВСТРАЛИ РУУ ЗОРЧИХ ВИЗИЙН НӨХЦӨЛИЙГ ХӨНГӨВЧЛӨХӨД АНХААРАЛ ХАНДУУЛАХЫГ… 2 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г.ТЭМҮҮЛЭН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА 2 цагийн өмнө
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 3 цагийн өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 17 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 18 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 18 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 19 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 19 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 22 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… Өчигдөр
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… Өчигдөр
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… Өчигдөр
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… 2026/09/21
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11