МАНБА ДАЦАН ХИЙДЭД МӨРГӨЛИЙН ЭГШИГ ШАШИН, СОЁЛЫН ЦЭНГҮҮН БОЛНО

Admin
2 цагийн өмнө

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" шашин соёлын цэнгүүн XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн, Хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 8-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр /2026.02.24/ болно..

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам, Билгүүн номч Д.Нацагдорж Манла бурхандаа сэтгэлийн өргөл өргөж “Мөргөлийн эгшиг” хэмээх шүлгийг бичсэн бөгөөд энэхүү шүлэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Л.Лувсаншарав гуай ая хийж, дуу төрсөн түүхтэй.

Улмаар “Мөргөлийн эгшиг” дууг 1999 оны шарагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 8-ны их дүйчэн өдрөөр анх удаа Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлсэнээс хойш “Мөргөлийн эгшиг” хүндэтгэлийн тоглолтыг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.

Мөн энэ өдөр Манба Дацан хийдийн лам хуврагууд Манла бурхандаа тахил өргөн, Их Манла хурж, ард олноо даатгадаг уламжлалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨРИЙН АЛБАНЫ ЦАЛИНГ САЛБАРУУДАД ЯЛГАВАРТАЙ ТОГТООЖ, НЭМЭГДҮҮЛЖ БАЙГАА… 1 цагийн өмнө
ТРАМП АНУ-ЫГ БУРУУ ЧИГЛЭЛД ХӨТӨЛЖ БАЙНА ГЭЖ ИРГЭДИЙН ОЛОНХ НЬ ҮЗЭЖ БУЙ… 1 цагийн өмнө
МАНБА ДАЦАН ХИЙДЭД МӨРГӨЛИЙН ЭГШИГ ШАШИН, СОЁЛЫН ЦЭНГҮҮН БОЛНО 2 цагийн өмнө
ГОВЬ-АЛТАЙ, БАЯНХОНГОРЫН ӨМНӨД ХЭСГЭЭР САЛХИ СЕКУНДЭД ЗАРИМ ҮЕД 24 МЕТ… 3 цагийн өмнө
ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ЧИГЛЭЛД ЯПОНТОЙ ХАМТАРНА 15 цагийн өмнө
ДОЛООН НАСТАЙ ХҮҮ ГАЛЫН АЮУЛААС 2 НАСТАЙ БОЛОН 6 САРТАЙ ХОЁР ДҮҮГЭЭ АВ… 18 цагийн өмнө
​ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ 11 ХҮРТЭЛХ НАСНЫХАНД 260-270 ОРЧИМ МЯНГА, 11-ЭЭС ДЭ… 19 цагийн өмнө
PIIZA HUT СҮЛЖЭЭ РЕСТОРАНЫ НЭРИЙГ АШИГЛАН ИРГЭДИЙГ ЗАЛИЛЖ БАЙНА 21 цагийн өмнө
ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ДЭЭЛИЙГ ЧИНГИС ХААН МУЗЕЙД 24-НИЙГ ХҮРТЭЛ Д… 22 цагийн өмнө
ХУВАНЦАР ХОГ ХАЯГДЛЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, ҮНДЭСНИЙ БАЯЛАГ Б… Өчигдөр
УЛААНБААТАРТ 14-16 ХЭМ ХҮЙТЭН Өчигдөр
АЛТАЙ, ХАНГАЙ, ХЭНТИЙН УУЛСААР ЦАС ОРЖ, ЯВГАН ШУУРГА ШУУРНА 2026/02/22
БЯМБЫН РИНЧЕН: МОНГОЛ ХЭЛ 2026/02/21
Д.САЙНСАЙХАН: НОМ УНШУУЛЖ БАЙГАА ХҮМҮҮС НЭГ Л ЗҮЙЛИЙГ АНХААРАХ ХЭРЭГТЭ… 2026/02/21
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР ЦАС ОРЖ, ШУУРНА 2026/02/21
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТАГ, ЗҮҮН АЙМГУУДЫН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС … 2026/02/20
МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – ГАХАЙ ЖИЛТЭН 2026/02/19
МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- НОХОЙ ЖИЛТЭН 2026/02/19
МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ- ТАХИА ЖИЛТЭН 2026/02/19
МОРЬ ЖИЛИЙН ЗУРХАЙ – БИЧ ЖИЛТЭН 2026/02/19