Увс аймгийн Баруунтуруун суманд 2026 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр айлын гэр шатах үеэр 7 настай Маргад-Эрдэнэ хүү 2 настай болон 6 сартай хоёр дүүгээ галаас аварчээ.
Ээж нь усанд яваад ирэх хооронд цахилгааны массаас үүдэн гал гарсан бөгөөд ах нь дүү нараа галаас эсэн мэнд гаргаж чадсан байна.
Гурван хүүхэдтэй залуу гэр бүл дүн өвлийн хүйтэнд орон гэргүй хоцорсон ч элэг бүтэн байгаадаа талархаж байгаа бөгөөд ах дүү, найз нөхөд, нутгийн зон олны сэтгэлийн дэмжлэгээр гэр оронтой болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна