Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нийслэлийн есөн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахим хурал хийж, сар шинийн баярыг тохиолдуулан хот даяар “Хашаагаа нээе” санаачлагыг хэрэгжүүлэхийг уриалсан.
Уулзалтын үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, төрийн байгууллага, айл өрхүүдийг хашаагаа нээж, иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын түгжрэлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүссэн юм.
Дүүргүүдийн ИТХ-ын дарга нар уг санаачлагыг дэмжиж, байгууллага, иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна