Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан зах, худалдааны төвүүдийг уртасгасан цагаар ажиллахыг уриалсан.
Зарим зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан бөгөөд дээрх уриалгыг дэмжсэн юм. Мөн цахим санал өгсөн иргэдийн 58.4 хувь нь дэмжжээ.
Ингэснээр иргэд ажлаа тараад сар шинийн бэлтгэлээ базаах, баярын өмнөх өдрүүдийн хэт түгжрэлийн ачааллаас урьдчилан сэргийлж зохион байгуулалт хийж байгаа аж.
Тухайлбал, Имарт худалдааны төв өглөө 9-өөс шөнийн 24 цаг хүртэл ажиллах бол Фермерүүд зах 10-22, Барс-2 8-20, Алтжин Бөмбөгөр 10-20, Хархорин зах хоёрдугаар сарын 7,8,14,15,16-ны өдрүүдэд 8-20 цагийн хооронд ажиллахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна