2026 оны нэгдүгээр сарын 27-ны Мягмар гарагт цахилгаан эрчим хүчний “ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ” байршлуудын хуваарийг УБЦТС ТӨХК-аас мэдээллээ.
Энэ удаад цахилгаан хязгаарлах хугацаа 2 цаг үргэлжлэх бөгөөд харин хязгаарлаж болзошгүй биш, хязгаарлалт хийнэ хэмээн мэдээлснээрээ онцлог байна.









"Эрчим хүчний системд аваарын горим үүсэхээс сэргийлэн нэгдсэн сүлжээнд холбогддог тодорхой байршлуудад цахилгаан эрчим хүчний төлөвлөсөн хэрэглээг “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн шийдвэрээр хуваарийн дагуу 2 цагийн хугацаатайгаар хязгаарлах арга хэмжээ авч байна.
Хэрэглэгчид та бүхнийг зайлшгүй шаардлагатай бус хэрэглээгээ хэмнэж, ТОГ-оо тохируулахыг уриалж байна." гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна