БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН-1


Хүн төрөлхтний хөгжил, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил байгалийн гамшигт үзэгдлийн өмнө хүч мөхстөж, сөхөрч байна. Халуун хүйтэн, баян ядуугаас үл хамааран уур амьсгалын өөрчлөлт улс орнуудын эдийн засагт томоохон нөлөө үзүүлэх боллоо. 

Хэдхэн хоногийн өмнө буюу 1 дүгээр сарын 16-нд ОХУ-ын Камчаткагийн хойгт түүхэнд байгаагүй их хэмжээний цас оров. Цас зарим бүсэд 4-6 метр хүрч, орон сууц, зам талбай бүрэн дарагдан, нийтийн тээвэр, сургууль, байгууллагуудын үйл ажиллагаа зогслоо. Хойд бүсээс ирэх хүйтэн агаарын урсгал хамтдаа их цас дагуулаагүйд "талархъя". Хэрвээ Монголд ийм хэмжээний цас орвол нөхцөл байдал ямар түвшинд хүрэх нь ойлгомжтой.

НҮБ-ын шинжээчид дэлхийн ирээдүйн талаар бараан боловч онц чухал тайланг 2023 онд танилцуулсан. Энэ илтгэл УАӨ-ийн сөрөг үр дагаврыг дэлхийн хэмжээний ЭКОЛОГИЙН СҮЙРЭЛ гэж нэрлэхээс өөр аргагүй гэж дүгнэсэн юм. Тэрчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эрчийг сааруулж чадахгүй бол дэлхийн нийт ДНБ-ий 7-8 хувь нь салхинд хийсэх мэт үгүй болно гэж анхааруулав. Тэгвэл дэлхийн улс орнуудад сүүлийн жилүүдэд, тэр тусмаа 2023-2025 онд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй ямар томоохон гамшигт үзэгдлүүд бичигдсэнийг тоймлоё.

Европ тивийг бүхэлд нь хамарсан хэт халуун, эсвэл гэнэтийн аадар бороо, эсвэл огцом хүйтрэл, их цас, хүчтэй салхи, шуурганаас улбаатай гамшгаас үүдэлтэй үр дагавар өнөөдөр ч үргэлжилсээр байна. 2024 оны 3 дугаар сард Италид орсон их цаснаас болж 6000 гаруй хүний хөдөлгөөн хязгаарлагдаж, гацаанд оров. Грект цаг агаарын таагүй байдал хэд хоног үргэлжилснээр гудамжууд тэр чигтээ үерт автлаа. Германд нэг л өдөр дахин өвөл болсон бол Ирландад их хэмжээний цас орсноор сургууль, цэцэрлэгийг хааж, хөл хорио тогтооход хүрсэн. Саяхны жишээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө гэхэд л АНУ-ын Калифорни муж үерт автлаа. Гамшигт үзэгдлийн хамрах хүрээ, амсах хохирол хийгээд улс орны авч буй арга хэмжээг олон улсын судлаачид анхааралтай ажиглаж байна.

Туркт олон тооны усан хуй салхи үүсэж асар их эвдрэл сүйрэл авчирсан гамшиг бичигдэв. Торнада хуй салхины нэг нь гэхэд 12 км зам туулж, энэ зуур эвдэрсэн сүйтгэгдсэн газар нь 80 метрийн өргөнөөр хэмжигдлээ. Сүйтгэлд өртсөн хүлэмжийн аж ахуйн талбай гэхэд л 300 гаруй га-д хүрчээ. Мөн ОХУ-д сүүлийн жилүүдэд гараагүй гал түймэр дэгдэж, хүчтэй салхи хүч хавсран шуурснаар ховор үзэгдэх байгалийн аюулт үзэгдлийн тоонд бүртгэгдээд байна.

Аргентин түүхийн бүх хугацаанд тохиолдсон хамгийн том байгалийн гамшигт үзэгдлийг мэдэрсэн жил бас тохиолдов. Гуравхан цагийн хугацаанд 300 мм-ээс их тунадас буусан бөгөөд 200 мм нь ердөө 1 цагийн дотор орсон байна. Энэ нь сард буудаг дунджаас их ус юм. Аадар борооны улмаас цахилгаан тасарч, эмх замбараагүй байдал газар авахтай зэрэгцээд эмийн сан, үнэт эдлэлийн дэлгүүрийг тонох дээрэм гарснаас улбаалан бүс нутагт онцгой байдал тогтоохоос аргагүйд хүрсэн байна.

Ливад газар хөдлөлтийн үйл явц болоогүй атлаа асар том ан цав гарч, ангал үүссэн шалтгааныг судлаачид бүрэн тогтоогоогүй байна. Хойд Америкт амь насанд аюул учруулахуйц хүчтэй цасан шуурга тавилаа. 3 өдөрт 3 м цас орж, салхины хурд ноцтой түвшинд хүрснээс хэдэн мянган айл цахилгаангүй болжээ. Пакистанд их хэмжээний үер бууснаас багадаа 37 хүн амиа алдсан төдийгүй 20 хоногийн дотор 2 жилд ордог хур тунадас буусан гэж мэдээлжээ. Иранд орсон аадар борооны үерээс болж 178 тосгон хаалттай бүс болон тусгаарлагдсан бүртгэл үлдэв. 

Үндсэндээ энэ бүхэн, дэлхийн уур амьсгал жил ирэх тутамд хэрхэн өөрчлөгдөж, байгаль эхийн ааш авир хувирсаар байгаагийн нэг баталгаа, нэг баримт юм. Монгол оронд гэхэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 40 жилд 2 дахин нэмэгдсэн судалгаа гарсан. БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН нийтлэлийн дараагийн цувралаар Монгол оронд нүүрлэж байгаа байгалийн гамшгийн талаар үргэлжлүүлэн хүргэнэ.

Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн

#UNCCDCOP17 #COP17Mongolia #КОП17


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БАРУУН, ТӨВИЙН АЙМГУУДЫН ИХЭНХ СУМДЫН НУТГААР БОРОО, УУЛАРХАГ НУТГААР … 5 минутын өмнө
ГАНЗОРИГИЙН ТЭМҮҮЛЭНГ ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДААР ТОМИЛЛОО 14 цагийн өмнө
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ НАР ШҮҮГЧ-ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР АЖИЛЛАНА 15 цагийн өмнө
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ШҮҮГЧ БУС ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧИЙН СОНСГОЛ АРА… 15 цагийн өмнө
ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН 341 СУРГУУЛЬ БАГШТАЙГАА АНГИАРАА УНШЪЯ ХӨТӨЛБӨРТ Б… 16 цагийн өмнө
Л.БОЛДБААТАР: МОНГОЛ ТҮМЭНТЭЙГЭЭ ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ХАМТДАА НАЙРЛАЛАА 16 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ МОНГОЛБАНКНЫ УДИРДЛАГУУДТАЙ САНАЛ СОЛИЛЦОВ 19 цагийн өмнө
ФОТО АГШИН: CОФТ ТEННИСНИЙ ТӨРӨЛД Э.НАМУУНХҮСЛЭН НEПАЛЫН ТАМИРЧИНГ ХОЖ… 21 цагийн өмнө
КАМИЛА ВАЛИЕВА: ЭРГЭН ИРЭХИЙН ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ БҮХ ОРОЛДЛОГО МИНЬ ЭЦЭСТЭ… 21 цагийн өмнө
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСТАЙ ХИЛ ХАМГААЛАХ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХААР ТО… 23 цагийн өмнө
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР БОРОО ОРЖ, СЭРҮҮСНЭ Өчигдөр
​ЯЛАЛТЫН ФОТО АГШИН: Э.ЭНХТҮВШИН У-ШУ САНДА-ГИЙН 56 КГ-ЫН ЖИНД ШӨВГИЙН… Өчигдөр
ЕСДҮГЭЭР САРЫН 21-22-НД ШИЛЖИХ ШӨНӨӨС ЭХЛЭН ЗАРИМ НУТГААР СЭРҮҮСЧ, НОЙ… Өчигдөр
ФОТО АГШИН: 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГ КАЗАХСТАНЫ ШИГШЭЭГ ХОЖЛОО Өчигдөр
АВСТРАЛИЙН ПАРЛАМЕНТЫН ДАРГА МАНАЙ УЛСАД АЙЛЧИЛНА Өчигдөр
​АЙЧИ-НАГОЯА 2026 АЗИЙН XX НААДМЫН 3X3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ ФОТО… Өчигдөр
УИХ: ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙГ ОГЦРУУЛАХ, ТОМИЛОХ ТУХАЙ АСУУДЛЫГ ТАНИЛЦ… Өчигдөр
УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН 2026/09/21
МИАТ: ХАР САЛХИНЫ УЛМААС НАРИТА ЧИГЛЭЛИЙН 9 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН… 2026/09/20
С.ЖАМБАЛЖАМЦ АЗИЙН НААДМААС МОНГОЛЫН БАГИЙН МЕДАЛИЙН САЛХИЙГ ХАГАЛЖ, Х… 2026/09/20
Их Уншсан
ХУНГУУД ХҮНД ХЭЦҮҮ ЗАМД ГАРАХЫНХАА ӨМНӨ ЧУУЛДАГ 2026/09/16
Ч.АЛТАННАР: ИРЭЭДҮЙД AI-ААС БҮРЭН ХАМААРАХЫН ОРОНД ХҮНИЙ БОДОХ, БҮТЭЭХ… 2026/09/14
ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧДАД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭ… 2026/09/16
ХАНХҮҮ ЖОРЖ ААВ УИЛЬЯМЫНХАА СУРЧ БАЙСАН ЭТОН КОЛЛЕЖИД 31 ЖИЛИЙН ДАРАА … 2026/09/09
МИАТ-ААР ХОНГКОНГ ХҮРЧ, ЦААШ GATHAY PACIFIC-ИЙН НИСЛЭГЭЭР АНУ, АВСТРАЛ… 2026/09/10
ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЖ, 25 БАЙГУУЛЛАГЫГ… 2026/09/09
С.АМАРСАЙХАН: МӨРДӨГЧИЙН БИЕ ДААСАН ХАРААТ БУС БАЙДАЛ, МӨРДӨН ШАЛГАХ А… 2026/09/11
КОП17-Д ДЭВШҮҮЛСЭН ТАЛ ХЭЭРИЙН САНААЧИЛГА ДЭМЖЛЭГ АВЧ, ШИНЭ БОДЛОГЫН Ч… 2026/09/10
МОНГОЛБАНК ИНФЛЯЦЫГ ДУНД ХУГАЦААНД 5 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРЖУУЛАХ БОДЛОГЫ… 2026/09/11
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ИРЦ БҮРДЭЭГҮЙ ТУЛ ХОЙШЛУУЛЛАА 2026/09/17
ВАЛИЕВА, КОНДРАТЮК, СТЕПАНОВА, БУКИН НАР СПОРТЫН АРБИТРЫН ШҮҮХЭД НЭХЭМ… 2026/09/11
УЛААНБААТАРТ 15-17 ХЭМ ДУЛААН 2026/09/09
С.АМАРСАЙХАН САЙД ИНТЕРПОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ … 2026/09/10
УЛААНБААТАРТ БАГА ЗЭРГИЙН БОРОО ОРНО, 13-15 ХЭМ ДУЛААН 2026/09/18
ШИНЭ ОРОН СУУЦНЫ ҮНЭ 5.1 ХУВЬ, ХУУЧИН ОРОН СУУЦНЫХ 8.1 ХУВИАР ӨСЖЭЭ 2026/09/11