СOP17-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН ЗАРИМ ОНЦЛОХ ЗҮЙЛС /2025.12.22-12.28/


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) манай улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд болно.

COP17-ын бэлтгэл ажилтай холбоотой өнгөрсөн долоо хоногт /2025.12.22-2025.12.28/ өрнөсөн үйл явдлаас заримыг нь тоймлон хүргэж байна.

ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ЗАЛУУЧУУДЫН ТОГТВОРТОЙ ОРОЛЦОО БИЙ БОЛГОХ ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИГДАВ

Газар ба уур амьсгал дахь залуучуудын манлайллын асуудлаарх хэлэлцүүлгийг их, дээд сургууль, төрийн бус байгууллага, Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн залуучуудын сайн дурын төлөөллийг нэгтгэн зохион байгуулжээ.

НҮБХХ, Их Британийн Элчин сайдын яам, Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Агентлаг (SIDA), YECAP-ийн дэмжлэгтэйгээр  зохион байгуулсан тус хэлэлцүүлэг нь COP17-ийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын дэлхийн түвшинд гүйцэтгэж буй манлайллын үүргийг онцлон таниулахад чиглэсэн байна. Мөн COP17-ын хүрээнд зохион байгуулах бодлогын үйл явц, нөлөөллийн үйл ажиллагаа, сайн дурын санаачилга, арга хэмжээнд залуучууд оролцох бодит боломжуудыг тодорхойлон харуулжээ.

Оролцогчид COP17-ын талаар мэдээлэл авч, санал санаачилгаа хуваалцан, уур амьсгалын үйл ажиллагаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэх зорилготой Movers Workshop-д хамрагдсан байна. Энэхүү үйл ажиллагаа нь COP17 болон цаашдын шийдвэр гаргах үйл явцад залуучуудын илүү хүчтэй сүлжээ, тогтвортой оролцоог бий болгох шинэ эхлэлийг тавьжээ.

Их, дээд сургууль, төрийн бус байгууллага, орон нутгийн иргэний байгууллагыг төлөөлсөн 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа.

НОГООН ХЭРЭМ ТӨСЛИЙГ ЖИШИГ, АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ТАЛААР ЗОЧДОД ТАНИЛЦУУЛНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн Солонгос талын захирал И Жун Гын, Монгол талын захирал М.Ганзориг нарыг хүлээн авч /2025.12.24/ уулзлаа.

“Ногоон хэрэм” төсөл нь хоёр улсын байгаль орчны салбар дахь хамгийн үр дүнтэй, тогтвортой хамтын ажиллагааны нэг болж төлөвшсөн бөгөөд 2007 оноос эхлэн гурван үе шаттайгаар 18 жилийн турш тасралтгүй хэрэгжиж байна.

Уулзалтын үеэр сайд Б.Батбаатар төслийн багийнханд талархал илэрхийлж, төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ойжуулалт, мод үржүүлгийн ажлууд нь бодит үр дүнгээ өгч, байгаль орчны салбарт сайн жишиг болж байгааг онцлон тэмдэглэлээ.

Мөн төслийн эхний гурван үе шатны үр дүнд бий болсон ойжуулсан талбай, мод үржүүлгийн цогцолборын цаашдын арчилгаа, хамгааллыг сайжруулах, төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх боломж, чиглэлийн талаар талууд санал солилцов.

Түүнчлэн 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын XVII бага хурал (UNCCD COP17)-ын үеэр “Ногоон хэрэм” төслийг жишиг, амжилттай хэрэгжсэн төсөл болгон олон улсын зочид, төлөөлөгчдөд танилцуулахаар төлөвлөж буйг сайд Б.Батбаатар мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МОНГОЛ-АЛТАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТАГ, ДОРНОД-ДАРЬГАНГЫН ТАЛ НУТГААР… 8 цагийн өмнө
УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ ЗҮҮН АЗИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА Ш… Өчигдөр
МОНГОЛ УЛС COP17-Д ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ТАНИЛЦУУЛНА Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАС… Өчигдөр
ТӨСВИЙН ХЭМНЭЛТ ХИЙХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА Өчигдөр
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫГ ТЭГЛЭВ Өчигдөр
НАЙМДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЕСДҮГЭЭР САРЫН 12-НЫГ ХҮРТЭЛ ТЭГШ, СОНДГ… Өчигдөр
ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР… Өчигдөр
НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ХУУЛЬ БУС ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВ… 2026/08/04
ЭХ БАЙГАЛЬ, ГАЗАР ШОРОО МИНЬ ҮР ШИМИЙГ НЬ ХҮРТЭХ КОП17 2026/08/04
МОНГОЛБАНК 7 ДУГААР САРД 1439.2 КГ ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЧЭЭ 2026/08/04
УИХ-ЫН АСУУЛГЫН ЦАГИЙГ 3 УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, ГИШҮҮДИЙН АСУУЛТЫГ ЕРӨН… 2026/08/04
БАРУУН, ТӨВ, ГОВЬ, ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГИЙН ЗАРИМ ГАЗРААР ДУУ ЦАХИЛГААНТ… 2026/08/04
НАЙМДУГААР САРЫН 1,2-НД НИЙТ 86 ВАГОН БУЮУ 5160 ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭ… 2026/08/03
ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫГ ТАХИХ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ БОЛЛОО 2026/08/03
ХАНГАЙ, ХӨВСГӨЛИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО 2026/08/03
МИАТ УЛААНБААТАР-СТАМБУЛ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН 8 ДУГААР САРЫН 2-НЫ НИС… 2026/08/02
МОНГОЛ-АЛТАЙ, ХАНГАЙ, ХӨВСГӨЛ, ХЭНТИЙН УУЛАРХАГ НУТГААР БОРОО, ДУУ ЦАХ… 2026/08/02
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
Их Уншсан
Б.БАТЦЭНГЭЛ: ХҮҮХЭД МАТЕМАТИКИЙН ГОО САЙХНЫГ НЭГ МЭДЭРВЭЛ САЛАХАА БАЙЧ… 2026/07/24
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХОНИНЫХНЫ ХУВЬД ӨӨРИЙГӨӨ ШИНЭ ТҮВШИ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ИХРИЙНХНИЙ ХУВЬД ХАРИЛЦААНЫ ЧАДВАР Ш… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ-МЭЛХИЙНХНИЙ ХУВЬД БОДИТ АМЖИЛТ, ҮР ДҮ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ҮХРИЙНХНИЙ ХУВЬД ТОГТВОРТОЙ, ТАВ ТУХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- АРСЛАНГИЙНХНЫ ХУВЬД ЖИШИГ ТОГТООГЧ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ- ЖИНЛҮҮРИЙНХНИЙ ХУВЬД ХҮРЭЭЛЛЭЭ ТЭЛЭХ… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – МАТРЫНХНЫ ХУВЬД ДОТООД ӨӨРЧЛӨЛТИЙН … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ЗАГАСНЫХАН БҮТЭЭЛЧ САНААГАА БОДИТ А… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХИЛЭНЦИЙНХНИЙ ХУВЬД НИЙГЭМД ТАНИГДА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ОХИНЫХНЫ ХУВЬД ЭНЭ САР ХОЁР ӨӨР ҮЕ … 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – ХУМХЫНХАН АЖЛЫН ҮР ДҮНГЭЭ НИЙТЭД ХА… 2026/08/01
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН ЗУРХАЙ – НУМЫНХНЫ ХУВЬД ШИНЭ ТҮВШИНД ГАРАХ Ү… 2026/08/01
Н.БАЯРСАЙХАН: ЦӨЛЖИЛТИЙГ ЗОГСООХ ТҮЛХҮҮР НЬ ТЕХНОЛОГИ БУС, ОРОН НУТГИЙ… 2026/07/23
ДӨРВӨН АВТОМАШИН МӨРГӨЛДСӨН ГЭХ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА 2026/07/23